"Morningstar" гэх нэрээр залуучуудын дунд танигдсан залуу артист Б.Аззаяад хар тамхины хэргээр 2024 оны нэгдүгээр сард нэг жилийн хорих ял оноосон. Харин тэрбээр цагдан хориогдоогүй бөгөөд өдгөө давж заалдах шатны шүүх хурлын тов нь маргааш болохоор гарчээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дуучин Б.Аззаяаг сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргаж, хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хүргүүлжээ.