“Говийн домог” киноны Эгэрэл гүнж, “Нарны садан” киноны Гиймэл хатан, “Амьдралын урт замд” киноны Оюуны дүрд тоглосон залуу жүжигчин Б.Замилан багадаа ийм охин байжээ.

Тэр хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурчаар төгссөн даруу төлөв, бүрэг ичимхий, дотогшоо охин кино урлаг руу орсноор өөрийгөө илүүтэй нээсэн гэдэг. Нөгөө талаар МУГЖ, бүжиг дэглээч, бүжгийн багш ээж нь ч нөлөөлж, багаасаа л урлагийн ахуй орчинд өсжээ. Тэрбээр СУИС-ийн тайз дэлгэцийн жүжигчин мэргэжлээр бакалавр, МУИС-ийг маркетингийн мэргэжлээр сурч төгссөн.