Өчигдөр буюу гуравдугаар сарын 15-ны шөнө Дорнод аймаг 20-ын толгой гэдэг газар зорчигч бие засах гээд буух хооронд жолооч нь мартаад хөдөлжээ. Уг зорчигч гадуур хувцасгүй явж бөгөөд ямар ч холбоо барих хэрэгсэлгүй тул эрэн хайх ажиллагааг хийж байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдав. 

Энэ талаар тодруулахад, тус иргэнийг Дорнод аймгийн цагдаагийн газраас 3 автомашин, 15 хүнтэй эрэн хайх ажиллагааг бусад байгууллагын алба хаагчдын хамт зохион байгуулж байна. Одоогоор олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.