2022 оны наадамд үзүүрлэж, Улсын арслан цол хүртсэн Б.Орхонбаярын цолны мялаалга 2022 оны наймдугаар сарын 05-ны өдөр /08.05/ Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болж байсан билээ. 

Энэ үеэр түүний цолыг мялааж, Сэлэнгэ нутгийн зон олон бэлэг, дурсгалын зүйл гардуулсан юм. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэдээс 500 толгой хонь, “Ланд Круйзер-300” автомашин, “Өсөх зоос” компанийн эзэн Ч.Чинбат “Саруул шилтгээн” хотхонд гурван өрөө байр тус, тус бэлэглэхээр амласан. 

Гэтэл сэлэнгэчүүд "Ланд Круйзер-300" автомашинаа Б.Орхонбаяр арсланд өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. 

Сүүлийн жилүүдэд улстөрчид ч мөн спортын тамирчдад өгнө гэсэн амлалтаа биелүүлээгүй луу унжсан хэд хэдэн тохиолдол гараад буй. Өмнө нь Архангай аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар МУГТ Э.Цэндбаатарт Сузики Жимни машиныг өгөхөөр амлаж байсан ч мөн өгөөгүй билээ. 

Энэ талаар мөн зарим тамирчид санал бодлоо илэрхийлж,Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Монгол Улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй өөрийн цахим хуудастаа бичихдээ,  Спортын салбарынхнаа батламж буцаалт гэж сошиал давалгаанд уриалмаар байна ккк

Амлаад өгөөгүй гардуулж өгчихөөд өгөөгүй хоосон батламжийг буцааж эзэнд нь гардуулах ккк хэмээсэн юм.