Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр боллоо. 

Энэ удаагийн тохиролд 2024 оны хоёрдугаар сарын 1-29-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 40,943,162 баримтыг бүртгэжээ.

Тохирлын дүн: 

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 36,988
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,670
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 377
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 31
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2
  • 8 орон таарсан: Нэг супер эзэн тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болсон байна.

Сугалааны тохирлын дугаар: 41469143