Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн ерөнхий архитекторын үүргийг цаашид мэргэжлийн байгууллага гүйцэтгэх нь зөв гэж үзэж, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.

Хотын дарга “Нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна. энэ төлөвлөгөөг дараах манаачийн үүргийг нийслэлийн ерөнхий архитектор гүйцэтгэдэг. Гэвч энэ албан тушаалд улс төрчид өөрийн хүнээ томилдог. Жишээ нь Хан-Уул дүүргийн 15-р хороонд Т хэлбэрийн авто замын уулзвар дээр Homе Plaza гэж нэрлэсэн худалдааны төв барьсан байгаа юм. Ерөнхий архитектор энэ мэтээр албан тушаалаа ашиглаж, буруу шийдвэр гаргадаг. Үүний уршгаар түгжрэл үүсдэг” гэв.    

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын дарга гэсэн урт статусыг товчлон, хотын дарга болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа гэдгээ дуулгасан юм.