ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Н.Евсиков 2024 оны 3-р сарын 22-ны өдөр ОХУ-д болсон зэвсэгт халдлагатай холбоотойгоор өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.

 

Тэрээр: “Гуравдугаар сарын 22-нд Москва мужид байрлах «Крокус Сити Холл» концертын танхимд аймшигт террорист халдлага гарч, 137 гэм зэмгүй иргэн амь насаа алдаж, 182 хүн шархаджээ. Энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан гуравдугаар сарын 24-ний өдрийг манай улсад бүх үндэсний гашуудлын өдөр болгон зарласан.

 

Энэ хүнд хэцүү цаг үед зүрх сэтгэл, бодол санаагаараа Оросын ард түмэнтэй хамт байсан бүх хүмүүст миний бие гүнээ талархаж байна.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт ОХУ-ын мэргэжил нэгтнүүдэд эмгэнэл илэрхийлсэнд нь талархах гэсэн юм.

 

 

Мөн Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Дипломат корпусын хамт олонд чин сэтгэлээсээ талархъя.

 

Түүнчлэн бидний уй гашуугийн хажуугаар дуугүй өнгөрөлгүй, энэ хүнд хэцүү мөчид Оросын ард түмнийг үг, үйлдлээрээ дэмжиж байгаагаа илэрхийлж, зовох цагт нөхрийн чанар танигдана гэдгийг дахин нотлон харуулсан элэг нэгт Монгол Улсын нийт иргэдэд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

 

Террорист халдлагын золиос болсон амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлэн Элчин сайдын яамны хаалганд цэцэг, лаа, хүүхдийн тоглоом авчирч, бидэн руу утасдаж, бичиж, ЭСЯ-ын олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ үлдээж, эмгэнэлийн цахим дэвтэрт эмгэнэлийн үг бичсэн бүх хүмүүст талархаж байна. Нийслэл хотын төв талбайд ОХУ-ын төрийн далбааны хэлбэртэй зул өргөсөн арга хэмжээг зохион байгуулсан монгол найз нөхдөдөө маш их баярлалаа.

 

Та бүхний оролцоо бидний хувьд үнэлж баршгүй, дэмжлэгийн үг болгон бидэнд чухал.

 

Гэвч харамсалтай нь гашуудлын өдөр Элчин сайдын яаман дээр ирж, террорист халдлага болсонд баярласан, ингэснээрээ

 

 

алан хядагчдыг дэмжсэн цорын ганц улс болох Украины далбаан дор Оросын эсрэг жагсаал зохион байгуулахаасаа ичихгүй байсан хүмүүс ч байсныг бид тэмдэглэхээс өөр аргагүй болоод байна.

 

 

Эдгээр Монголын “идэвхтнүүд”-ийг ч мөн терроризмыг дэмжигчид гэдэгт тооцох нь зүйтэй гэж би үзэж байна.” гэжээ.