Татварын Ерөнхий Газраас Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-аас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээний жагсаалтыг танилцуулав.

НӨАТ ногдох болон татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээг Сангийн яамнаас баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг үндэслэн тодорхойлдог байна.

НЭГ. Дараах БАРАА НӨАТ-аас чөлөөлөгдөнө

  • Гаалиар татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хувийн хэрэглээний бараа;
  • Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа;
  • Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;
  • иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг,
  • орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр,
  • эмчилгээний цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;
  • хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол;
  • Монголбанкнаас хийлгэсэн мөнгөн тэмдэгт, мөнгөн дэвсгэрт;
  • борлуулсан алт;
  • эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн;
  • экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн;
  • улс хоорондын шуудангийн илгээмж;
  • газрын тостой холбогдсон машин, техник, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;
  • газрын тос;
  • чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа.
  • банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс гаргасан шаардах эрх;
  • үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;
  • мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн;
  • ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;
  • инновацын түүхий эд, материал, урвалж бодис;
  • импортын мод, бэлдэц, модон материал;
  • экспортод гаргасан түүхий, угаасан, самнасан ноолуур, арьс шир;
  • соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл;
  • Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;
  • сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг

ХОЁР. Дараах ҮЙЛЧИЛГЭЭ НӨАТ-аас чөлөөлөгдөнө

  • банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйлчилгээ;
  • даатгалын үйлчилгээ;
  • үнэт цаас, хувьцаа гаргах, баталгаа гаргах үйлчилгээ;
  • нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн үйлчилгээ;
  • орон сууц хөлслүүлэх үйлчилгээ;
  • боловсролын үйлчилгээ;
  • эрүүл мэндийн үйлчилгээ;
  • шашны байгууллагын үйлчилгээ;
  • төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ.
  • нийтийн тээврийн үйлчилгээ;
  • гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ;
  • соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ;
  • оршуулгын үйлчилгээ.
  • мал эмнэлгийн үйлчилгээ.
  • нотариатын үйлчилгээ,
  • виртуал хөрөнгийн үйлчилгээ.