Мөнхийн залуугаараа гэх тодотголтой топ модель Э.Одгэрэл үе үехэн олны өмнө ил гардаг. Тэгвэл тэр энэ удаад балетаар хичээллээд олон жил болж буй тухайгаа ярьж ил гарав. 

Тэрбээр "Сонгодог урлаг тэр тусмаа балетын урлаг чинь хүнийг өд мэт хөнгөн болгохын төлөө байдаг. Хэдэн зууны өмнөөс эхэлсэн энэ гайхамшигтай сонгодог урлагийг би өд л гэж боддог. Ер нь бол хичээллээд удаж байгаа. Анх охиноо балетад өгөхөөр ирж байсан. Тухайн үед би бас хөлөө гэмтээчихээд явж байсан болохоор Би явж болох уу, том хүний анги байдаг уу гэж асууж байгаад тухайн үед тийм анги байдгийг мэдээд явж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл явж байна даа" гэсэн юм.

Түүний энэхүү яриаг сонссон олон нийт мөнхийн залуу төрхөөрөө гоёход балетын урлаг мөн нөлөөлдөг гэдгийг тод харж авлаа гэлцэж байна. Өмнө нь топ бүсгүй зөвхөн дээшээ л харж унтвал нүүрний хэм алдагдахгүй бөгөөд арьс үрчлээтэх нь бага байдаг гэж зөвлөж хэсэгтээ л шуугиан дэгдээж байсан билээ. Тэрбээр өдгөө 57 настай.