Дорноговь аймагт 12 настай охиныг такси эрхэлдэг жолооч хэмээн хууран мэхэлж хулгайлж авч яваад хээр аваачиж улмаар хүчирхийлж, амь насыг нь санаатай хохироосон Г.Гантулгад холбогдох шүүх хурал өнөөдөр сум дундын шүүхэд болно. 

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас бага насны хүүхдийг хүчээр авч явж хүчирхийлж, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Гантулгад холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гуравдугаар сарын 19-ний өдөр болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн хурлыг гуравдугаар сарын 29-нд явуулахаар Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хийхээр товлож байв. Гэвч шүүгдэгч өмгөөлөгчөө сольсон, хохирогчийн тал өмгөөлөгч нэмж авахаар болсон зэрэг шалтгаанаар шүүх хурал хойшилж, өнөөдрийн 09 цагт цаг товлосон байгаа юм.

Хохирогчийн өмгөөлөгчийн хэлж буйгаар өнөөдөр болох шүүх хурал хойшлохгүй байх гэжээ.