Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Үдээс хойших хуралдаанаар Эмийн үнийн мэдээллийн ил тод байдлын өнөөгийн нөхцөлийг ШИНЖЭЭЧ танилцуулсныг хүргэе.

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд эмийг бүртгэж буй гурван систем бий. Үүнд:

  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн тусгай зөвшөөрлийн бүртгэл. Эмийг бүртгэлд бүртгээд F код өгдөг. 
  • Гаалийн Ерөнхий Газрын бүртгэл буюу виткус код. 
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэл буюу бар код.

Доорх зурагт үзүүлснээр эмийн үнийг нууцалсан. Худалдааны нэршлээр Ү, Z  гэж бүртгэсэн. Тун хэмжээ, ширхэг, сав баглаа боодол, нас насны ангиллаар бүртгэдэг. Үүний дараа үйлдвэрлэгч болон импортлогчийн мэдээллийг бичнэ. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас бүртгэлийн үндсэн нэгж нь ширхэг хэмээн ярилаа. Дээрх зураг нь одоо байгаа бүртгэлийг харуулж байгаа.

Дээрх зургаас харахад нэг эм таван импортлогчоос өөр өөр үнээр бүртгэгдэж орж ирсэн байна. Үүнийг бүртгэл гэхгүй, ийм байх боломжгүй. Нэг нийлүүлэгчээс авч буй тоо улсын бүртгэлээс ингэж харагдаж байгаа.

Улсын бүртгэл рүү ороод дурын нэг эмийг сонгоход ийм нөхцөл байдал үүснэ. Үүнээс бид нэгж үнийг алдаж байгаа. Ингэхээр эмийн үнийн харьцуулалтыг хийх маш хэцүү. Нэг ширхэг гэдэг нь боодол уу, киллограмм уу гэдгийг тодорхойлох боломжгүй болж байна.  2018 оны бүртгэлийн мэдээлэлд нийт 20 тэрбум төгрөгийн зөвшөөрөл өгсөн. Гэхдээ тухайн жилд 263 тэрбум төгрөгийн импорт хийгдсэн. Тиймээс 2018 оныг импортын мэдээллийг хассан. 

Хассан дүнгийн F кодоор 3,515 давтагдахгүй бүртгэлийг гаалийн мэдээлэлтэй тулгаад уншуулахад 100 мянган мөрийн 28 мянган мөр мэдээллээс F код олдоогүй. Өөрөөр хэлбэл, давтагдахгүй кодоор зөвшөөрөл өгсөн бол гаалиар орж ирээд бүртгэл байх ёстой. Гэтэл 28 мянган мөрөөс F кодыг олоогүй. 

Гаалийн Ерөнхий Газрын бүртгэлийг хамгийн суурьтай гэж үзсэн. Доорх зурагт дөрвөн эмийн бүртгэлийг харуулж байгаа. Тус бүртгэлд F кодыг бичсэн, бичээгүй гэх мэт алдаатай байгаа.

Үүнээс харахад Гаалийн мэдээллээр орж ирсэн эмийн тоо 100 хувь үнэн биш. Гаалийн мэдээллийг ялгаж үзэхийг оролдсон ч чадаагүй. Учир нь F код нь тусдаа баганад биш эм дотроо явж байсан.

НӨАТ-ын бүртгэл бол хамгийн дөнгүүр нь. Мөнгө төлсөн нь үнэн гэж бичээд бүртгэж байгаа. Гэхдээ доор зургаас харахад Нурофен гэх эмийн дундаж үнэ нь янз бүр байгаа. Энэ нь ширхэг уу, боодол уу гэдгээс хамаарч байгаа. Бүртгэлд буй эм зарагдсан үнэн, гэхдээ бодит биш.

Эрүүл мэндийн даатгалын таац үнийг НӨАТ-ын системийн борлуулалтаас харж тогтоож байгаа. Эм нь нэг тогтоогдсон үнээрээ борлуулагдчихвал дахиж өөрчлөгдөхгүй. Тэгэхээр бүртгэл нь дараа дараагийн асуудал руугаа нийлж байна. 

Нийт гурван бүртгэлээс харахад улсын авч байгаа мэдээлэл үнэн, зөв биш. Ийм мэдээлэлд тулгуурласан шийдвэр үнэн байдалтай нийцэхгүй. Тиймээс нэн яаралтай бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.  Үүнээс улбаалж бүртгэл байхгүй учраас хэмжилт хийх боломжгүй" хэмээн ярилаа.