Нийслэлийн есөн дүүргийн 35 байршилд энэ долоо хоногийн мягмар, пүрэв, бямба, ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг УБЗАА-наас гаргажээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 10:30-17:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байна. Үнийн хувьд хонь, ямааны махыг гулуузаар нь зарах бөгөөд хонины мах кг нь 8.900, ямааны мах кг нь 6.700 төгрөг байна.