Өнөө цагт хүн бүхэн хотын дуу чимээ, агаарын бохирдлоос түр хугацаанд дайжиж, амралтын өдрөөр болон өөрийн завтай, хүссэн үедээ ууланд аялахыг эрмэлзэх болсон.

Тэгвэл аялагч, алхагч, уулчин хүмүүст зориулан "Jack's Coffee"-н хамт олон “Нэг уут хог, Нэг аяга кофе” аян зарлажээ.

Энэ хүрээнд тавдугаар сарын 4-ний өдөр Богд ууланд алхаж буй иргэд улнаас буух замдаа уут хог түүж "Jack's Coffee"-д тушаагаад хариуд нэг аяга кофе авах боломжтой гэдгийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.