Дархан чиглэлийн авто зам Урьхан зоогийн газрын ойролцоо өнөөдөр /2024.05.09/ зам тээврийн  ноцтой осол гарчээ.

Ослын улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон эсэх талаарх мэдээлэл одоогоор алга байна. 

Тус чиглэлийн автозамд урсгал засвар хийгдэж эхэлсэнтэй холбоотойгоор жолооч нар урсгал сөрж, осол гарах эрсдэл их гарч байгаа аж. Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, одоогоор ослын газрын үзлэг, хэмжилт хийж байна гэх мэдээллийг өглөө.

Дарханы замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ иргэд жолооч нар хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой байхыг ТЦА-наас анхааруулав.