20 хүрэхгүй хугацаанд хаврын чуулган төгсөлтөө хийнэ. Учир нь энэ жил сонгууль тохиож буй учир Г.Занданшатар даргатай анги сүүлчийн чуулганаараа дөрвөн том асуудлын сонсголыг хийхээр төлөвлөсөн байв. Харин Ашигт малтмалын лицензийн сонсгол, Нийслэлийн газар олголтын асуудлаарх түр хороодын нээлттэй сонсголыг тэд хэлэлцэхгүй байхаар шийдсэн бололтой.

Уг сонсголоор нэлээдгүй хэдэн эрх баригчдын авлигын асуудал сөхөгдөж сонгуулийн өмнө чамгүй их дуулиан, шуугианыг тарихаар байв. Гэвч тэд сонгууль горилогчид уг хоёр сонсголоор нэрс нь яригдах цөөнгүй хүмүүс байгаа учир газрын сонсголыг нам жимхэн хийхээр шийдэж Хотын дарга Х.Нямбаатарт даатгав.

Улсын хэмжээнд 6.1 сая га газарт лиценз олгожээ: 2024 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 6.9 сая га газарт ашигт малтмалын лиценз олгосон байна. Үүнээс 5.1 сая га газарт хайгуулын 1010 лиценз, 1.8 сая га газарт ашиглалтын 1726 лиценз олгожээ.    Нийт 2598 лицензээс 41 нь идэвхгүй, 2557 нь идэвхтэй байна.

Хэдийгээр тооны хувьд ашиглалтын лиценз нь олон ч Монгол Улсын нийт газар нутагт эзлэх хувиараа хайгуулын лиценк нь илүү байна. Тодруулбал, ашиглалтын лиценз нь нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувиар 1.1 хувь бол, хайгуулынх нь 3.3 хувийг эзэлж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн тоог задлаж үзвэл зөвшөөрөл 1759 аж ахуйн нэгжид 2736 тусгаа зөвшөөрлийн 6.9 сая га газар олгосон байх. Үүний 1416 нь эзэшигчийн 2192 тусгай зөвшөөрлийн 5.3 сая га газрыг дотоод хөрөнгө оруулагч, 252 эзэмшигчийн 392 тусгай зөвшөөрлийн 1.9 сая газрыг 100 хувь гаднын хөрөнгө оруулалттай компани. Харин 91 эзэмшигчийн 152 тусга зөвшөөрлийн 325 мянган га газрыг гадаад, дотоодын хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшиж байгаа юм.

Дээрх лицензийн сонсголыг энэ тавдугаар сарын 20-25-ны хооронд зохион байгуулах чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Гэвч Ц.Цэрэнпунцаг даргатай Түр хорооныхон товоо зарлах нь битгий хэл хуралдаагүй байна.

Харин Газрын наймааг хянан шалгах түр хороо байгуулах чиглэлийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт өгсөн байдаг. Ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтныг хамруулан өргөн бүрэлдэхүүнтэй байгуулсан. Улмаар тавдугаар сарын 15-ны дотор багтаж нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөснийг албаныхан мэдэгдэлдээ дурдсан. Харамсалтай нь энэ хугацаа өнөөдрөөр дуусаж байна.

Ямартай ч энэ хаврын чуулганаар газрын наймааны мэдээллийг сонсож чадахгүй нь тодорхой боллоо. Харин ЗДТГ-т нийслэлийн газрын бүх дата мэдээллүүд нь цугларчихсан байгаа тул нийслэлд буюу Х.Нямбаатарт хариуцуулж үлдээхээр болж, сонсгол хийх эсэхийг Хотын дарга Х.Нямбаатар болон АТГ-т хариуцах яриа чих дэлсэв.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

Буруу тогтолцоо: Усан парк нэрээр боссон авлига хорооллыг нураах шүүх хурал хойшлогдов, анх газрыг хэн олгов!

Байр суурь: Ерөнхий сайд, хотын дарга хоёр хүч хавсран газрын наймаачид, барилгын компаниудтай үзэлцэж, сонсголоор авлигачдыг зарлана

Буруу тогтолцоо: Есөн хотын дарга нарын хэн нь хамгийн их газар олголтыг хийж байв

Буруу тогтолцоо: Хууль зөрчиж баригдсан хаус, шунал хороолол, аваргын хашаа гээд газрын дуулиан эхэллээ