Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид тавдугаар сарын 31-нд буюу энэ долоо хоногийн баасан гараг хүртэл хичээллээд зуны амралт нь эхэлнэ. 3-5 дугаар ангийнхан зургаадугаар сарын 7-ноос амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 14-нөөс амрах юм.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралтын хуваарь:

  • 1-2 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 31-нөөс
  • 3-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 7-ноос
  • 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 14-нөөс амарна.

Мөн нэмж дурдахад, 2024 оны ЭЕШ-ын хуваарь энэ оны долоодугаар сарын 04-ний өдрөөс 07-ны өдрүүд хүртэл үргэлжлэх юм.