Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн гүүрний баруун талд өнөөдөр /2024.05.27/ 06:00 цагийн үед хоёр машин мөргөдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас “Toyota Noah” загварын суудлын автомашин “Toyota Grown” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, 18-41 насны хоёр хүн машины эд ангид хавчуулагдсан байна.

Хавчуулагдсан хүмүүсийг гаргасан бөгөөд одоо эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тэднийг гаргаж, 33-62 насны гурван хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ.