УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилжээ. Тодруулбал, Монполимет Групп нь Монцемент цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээлийг авсан байдаг. Тэгвэл АТГ тус зээлийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа бололтой.

Үүнтэй холбогдуулан Ц.Гарамжавыг шалгаж байх явцад АНУ-д тодорхой тооны үл хөдлөх хөрөнгө илэрсэн байж болзошгүй бөгөөд тухайн хөрөнгийг худалдан авсан эх үүсвэрийг гэмт хэргийн замаар олсон эсэхийг шалгахаар түүнийг саатуулаад байгаа юм байна.