“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” сонсгол аймаг, нийслэлийн засаг дарга нарын олгосон тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллээр үргэлжилж байна. Сонсголоор АМНАТ-ын өртэй компаниудыг шинжээч танилууллаа.

Танилцуулгатай холбоотой гишүүд гэрчээс асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 2023 онд Би Ховд аймгийн Дарви суманд үйл ажиллагаа явуулдаг "МОНЭНКО" ХХК нь Татварын хууль тогтоомж зөрчсөн байна гэх үндэслэлээр 184 тэрбум төгрөгийн акт тавьсан гэх мэдээлэл ирүүлсэн. Энд хэдэн төгрөгийн өр барагдуулсан бэ. Үүнд хэчнээн төгрөгийн АМНАТ ногдуулсан бэ. Энэ компани нь Хөшөөтийн уурхайн 10 лицензийн эзэмшдэг. Энэ бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн стратегийн орд. Гэтэл үүнийг яагаад стратегийн ордоос хассан юм бэ. Мөн гадны хөрөнгө оруулалттай энэ компани хөрөнгө оруулалтын хариуцлагын гэрээ байгуулсан. Гэтэл 2010-2020 он хүртлэх гэрээгээ биелүүлээгүй. Тодруулбал, МОНЭНКО ХХК нь Ховд аймгийн Дарви суманд 36 мВт цахилгаан станц барина гэсэн ч одоо хүртэл бариагүй. Мөн Хөшөөтийн уурхайн нүүрсийг угааж, боловсруулсан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргана гэсэн ч гэрээгээ мөн биелүүлээгүй.

ТЕГ-ын Татварын хяналт хяналт шалгалтын арга зүйн газрын дарга Б.Бадамцэцэг: МОНЭНКО ХХК-ийн 2023 оны долдугаар сард татварын хяналт шалгалтын шийдвэр гарсан. ТЕГ-ын маргаан таслах хэлтэсээс тус компанийн үйл ажиллагааг гурван сар хасах шийдвэр гаргасан. Энэ гурван сарын хугацаанд дахин шалгалт хийсэн. Үүний үр дүнд АМНАТ-тай холбоотой 253,9 тэрбум төгрөгийн зөрчилд 13,3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан.

"МОНЭНКО" ХХК-ийн захирал Ж.Оюунчимэг: Энэ компани нь гаднын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 2600 хүнийг ажлын байраар хангаж, хувийн хэвшлээс наймдугаарт эрэмбэлэгддэг шилдэг татвар төлөгч, топ аж ахуйн нэгжийн нэг. Нэг тонн нүүрс гаргаагүй байхдаа 311 км хатуу хучилттай зам 17 хүчтгэсэн гүүр тавьсан.

"МОНЭНКО" ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Э.Энхтуул: Татварын хувьд 2022 оны гуравдугаар улирлаас эхлээд АМНАТ-ын төлбөрийг цаанаас нь татдаг болсон. Энэ нь Татварын хуулиар татвар төлөгч "Татвараа тооцоолон төлнө" гэдэг эрх зүйн орчинг зөрчиж байна.