Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
өчигдѳр
Москва хотноо жил бүр тавдугаар сарын 9-нд болдог ялалтын баярын прадад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочноор оролцохоор болжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халх голын байлдааны 85, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан 2024 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн.
Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин "Ирэх онд Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тавдугаар сарын 9-ний өдөр Москва хотод айлчлахыг урьсан. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Оросын цэргүүдтэй хамт Улаан талбайд болох баярын жагсаалд оролцох асуудал ч яригдаад байгаа" хэмээн ярьж байсан юм.
Зочин · 3 цагийн өмнө
ЗӨВ ШИЙДВЭР..МӨНХИЙН ХӨРШ, ҮРГЭЛЖ ХАМТ, АМЖИЛТ ХҮСЬЕ.
Зочин · 18 цагийн өмнө
ANUSDN80955877
Бат инженер · 22 цагийн өмнө
яах нь вэ дээ
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh