Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан
2025/04/30
Монголын улс төр яг л гадаах тэнгэр шиг хуйсгануур байна. Угаасаа, өдийд ингэдэг л дээ. Тэр тусам, энэ жил Баялгийн сангийн зодоонтой учраас улам илүү хуйсганах нигууртай юм. Тэгж ч байна.
Уг нь, олон нийт “...Баялгийн сангийн тухай хууль хэрэгжээд, үр дүн гараасай” гээд хүсээд, хүлээгээд байх шиг байгаа юм. Гэлээ гээд, алдагдсан стратегийн ордуудыг Баялгийн санд авчрах нь яггүй ажил бололтой. Шулуухан хэлэхэд, Монголын улс төрийн нүх сүв бүрт хуруу хумсаа шигтгэчихжээ. Энэ нь улам л тодорхой болсоор...
Гэхдээ, эзлэн авсан баялгийг авч үлдэх арга залиа төрийн хэргээс гадуур хийх хэрэгтэйг хэлэх цаг болсон байна. УИХ дахь АН-ын бүлгийн даваа гаригийн ээлжит хурлаасаа “...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “...Баярцогт дарга” гэлээ. Үүндээ тавдугаар сарын 1-нд чуулган дээр ирж уучлал гуй. Үгүй бол АН-ын бүлэг УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй, завсарлага авна” гэсэн шийдвэр гаргажээ.
Энэ талаараа “Шаардлага” гаргаж олон нийтэд түгээв. Бас зарим нь “...Ерөнхий сайд чуулганы танхимд дээр суугаад байна. Доош нь суулгах хууль өргөн барина” ч гэх шиг мэдэгдлүүдийг хийж байх юм. Харин нөгөөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь тоож байгаа ч юм алга. Хөдөөгүүр “Бүсийн зөвлөгөөн” хийгээд давхиад байгаа харагдана. Уучлалыг бол гуйхгүй бололтой. Ер нь ч, тэр зөв юм. Тэгж Монголын төрийг улс төрийн өгөөш болгож өлгөөд яах вэ дээ. Яагаад гэвэл, УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд заасан. Хийх ажил нь зөвхөн хууль тогтоох гэдгийг тогтоогоод өгчихсөн. АН-ын бүлэг завсарлага авна гэдэг нь “...Хууль тогтоох ажлаа түр хойш тавья” гэсэн үг. Дээрээс нь, яг энэ өдрүүдэд Баялгийн сантай холбоотой чухал асуудлууд яригдаж байна. “...Ухаахудагийг УИХ хэрхэх вэ” гэдэг бүрхэг хэвээр, хүлээлтийн байдалд орсон. Төгрөг нуур болоод бусад 30 гаруй ордыг стратегийн ордод багтаах эсэхийг бас УИХ хэлэлцэж шийдэх учиртай. Бүгдээрээ л Баялгийн сантай холбоотой. Яг ийм үед АН-ын бүлэг “...Ажил хаяна” гэж мэдэгдсэн нь хачирхалтай. Ийм зүйл ярьж хэлэлцээд суудаг парламент дэлхийд байхгүй, дуулддаггүй юм. Хэрэв, дэлхий биднийг хардаг бол манай УИХ тэр чигээрээ онигоо болохоор байгаа юм.
УИХ-ын бүхэл бүтэн бүлэг “...Баялгийн санд эзэмшдэг ордоо өгөхгүй” гээд гүрэлзэж суугаа бизнемэнүүдийн хүслийг гүйцэлдүүлж суух нь хэр зохимжтой вэ. Ийм зүйл яригдаад унасан байна. “...Бөөр бөгсөндөө, цэр цээжиндээ” гэдэг. Энд буй УИХ намын бүлэг хууль тогтоох, тэнд байгаа бизнесмэнүүд ордоо хамгаалах ажлаа хийх хэрэгтэй.
Гэтэл голдуу АН-ынхны оролцоотой улс төрийн шантааж бойкот байсгээд л гарч ирдэг болов. Тэр нь ямар нэг байдлаар Баялгийн сан, стратегийн ордын тухай яригдахтай яг давхацдаг. Нууц биш болсон. Ерөнхийдөө л, АН-ынхан “...Өмхий гээд хошногоо тайрдаггүй” гэдэг шиг бүгдээрээ “...Засагт оръё” гэж гар өргөж шийдсэнийхээ эсрэг ажиллаад удлаа. Уг нь, тэд Улс төрийн зөвлөл, ҮБХ-ны хурлаараа өнгөрсөн зун ингэж шийдэцгээсэн. Тэгээд “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хэмээх лут нэртэй, уриатай хөтөлбөр батлаад засагт ороод сууцгаасан. Найман жил ялагдлын тоосонд дарагдаж, намтай намгүй явсан тэд өнөөдөр Монголын төрийг данхайтал ажилд орцгоож байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хамгийн олон дарга үйлдвэрлэж байгаа нам бол АН болчихсон. АН-ын бүлэг фракцуудаас “тодорхойлсон” хэдэн зуун анкет Тэргүүн Шадар сайд, Хяналтын сайд, намын генсек гурвын дунд “тээвэрлэгдээд” хэдэн сар болж байна. Тэднээс шийдэл гарснаар АН-ын өч төчнөөн гишүүн ажилд орж, тэр хэрээр төр данхайсан. Юу үнэн, энэ үнэн. Ер нь бол, С.Баярцогт Ж.Баярмаа хоёрыг бүгд мэддэг. Тэр дундаа, АН-ынхан бүр сайн мэднэ. Нэг нь нөгөөгөө дэмжээд явдаг л хүмүүс шүү дээ. Хэдэн тэрбум, сая хүнтэй улс биш, Монголд учраас энэ зэргийн холбоо сүлбээг бүгд мэддэг. Адаглаад л, УИХ-ын 2024 оны сонгуульд намын жагсаалтын эхэнд Ж.Баярмаа хэний дэмжлэгээр бичигдсэн бэ гэхэд тайлбар хэлэх хүн АН-аас өчнөөнөөрөө гарч ирнэ. Ийм л юм. Цаашлаад, С.Баярцогтоор дамжаад Ухаахудагийн асуудал хөндөгдөөд байх шиг байгаа юм.
Гэхдээ тэрээр “М-Си-Эс”-т хувь хувьцаа эзэмшдэггүй болохоор шууд тэгж хэлэх хэцүү. С.Баярцогт хэдэн жилийн өмнө, ЗГХЭГ-ын дарга байхдаа сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяртай хийсэн ярилцлагадаа” “...Чи бод доо, “М-Си-Эс” байтугай компанийн хувьцаа эзэмшигч ийм олон жил нууц байх бололцоогүй тийм цаг үе, нээлттэй нийгэмд бид нар амьдарч байна шүү дээ.
Анх “М-Си-Эс”-ийнхэн “Спирт бал бурам” компанийг авахад “…Хувьцаа эзэмшигч нь” гэж над руу дайрсан. Сэлэнгийн Төмөртэйн орд гэж бий. Захирал нь Баярцогт гэж хүн байсан. Тэгэнгүүт ижил нэрийг нь далимдуулаад “...Төмөртэйн орд бол Баярцогтынх” гэдэг. “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал, Ж.Од бид гурав бол хөршүүд. Арав гаруй жил хөрш явж байна. Ойролцоо сургууль төгссөн, сагс тоглодог гээд сонирхлууд нь нийлдэг хүмүүс чинь найзаараа л үлдэхээс биш, үлгэр домгоос айж нөхөрлөлөө нууна гэж байхгүй шүү дээ. Ид 20-35 хүртлээ сагс тоглодог сонирхолтой спортын найзууд явлаа. Одоо л зарим нь гольфчин болчихсон болохоос биш” гэж байсан. Гэхдээ л, хардлага бол салдаггүй юм байна лээ. Энэ удаад ч “...За, С.Баярцогт даргад хариулья” гэсэн Ерөнхий сайдын үг дээр хөөрхөн улс төр хийгээд дөгөөгөөд авлаа. Санасан хүссэндээ бага ч болов хүрэх шиг болсон. Олон нийт Баялгийн сан, түүнд орох ёстой Ухаахудаг, Төгрөг нуурын орд хоёрыг түр мартав.
Харамсалтай нь, УИХ дахь намын бүлгээ шавартай хутгачихсан тоогүй явдал боллоо. Учир нь, АН-ынхан бүлгэээр Ерөнхий сайдын ёс зүйг ярьж, “...Уучлал гуй. Үгүй бол хуралдаануудаас завсарлага авна” гэсэн. Тэр нь явж явж энэ бол Ухаахудаг, Төгрөг нуурын асуудлаар “time out” авна л гэсэн үг.
Товчхондоо, шалтгаан нь байхад шалтаг нь олддог. Энэ жишээнээс харахад, шалтаг нь “...Баярцогт”, шалтаан нь Баялгийн сан болжээ. Гэтэл энэ улс оронд хийх ажил зөндөө л байх шиг байх юм. Ядахад Монгол Улс дөрвөн улиралтай. Үндсэндээ, бүтээн байгуулалтын ганцхан улиралтай. Тэгэхээр хаврын энэ цагт ажлаа л анхаарах ёстой юм. “...Халуун зунаар саалиа хаяад үхдэг эхнэр байдаггүй” л гэдэг. Нэгэнт л засагт хамтарсан хойно, АН-ынхан “...Айсуй зуны улирлыг ашиглаад ахиухан ажил нугалж авья” гэж боддоггүй юм уу. “...Өдөр алдаж шөнө” гэдэг дээ. Хаврын ажил эхлэхтэй зэрэгцээд улс төрийн бойкот маягийн юм хийгээд байгааг ойлгохгүй хүн олон байна. Ирэх намар идэш хоолоо үүцэлж аваад өвөлжин улстөржиж болно доо.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2025/04/30
SERELN JARGAAGCH80955877
ZOCHIN · 2025/04/30
TENEG HUN CH OILGONODOO...1 DARGA N BAYRTCOGT ...NUGUU DARGA N BAYRMAA ... TEGEED BOLOOGUI EE BAYRTCOGTIIGOO DARGAA ..DARGAA GEED L DALDAGANAAD BDAG ...ES ZUITEI HUN HEZEE CH AVILGACHIG DARGAA GEJ HAIRLADAGGUIL BHGUI YU... ZUGEER L OGTCOR ... GERTEE TER DARGIIGAA HUNDLEED L .....
Зочин · 2025/04/30
JARGAAGD VANAGLAAD80955877
Монгол · 2025/04/30
Ерөнхий сайд Баярцогт гэдэг хүнд хариу өгч байхад Баярмаа гэх хөндлөнгийн хүн гомдоод байдаг ямар учиртай юм бэ
Зочин · 2025/04/30
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/04/30
VAWALDI80955877
хүннү · 2025/04/30
Хувь хүнийхээ хувьд Оюун-Эрдэнэ Баярмаагаас уучлалт гуйх ёстой. Энэ бол улс төрч хүмүүсийн соёл. Харин АН-ын хувь нэг хүүхэн нь ЕС-д “гомдсон”-ы төлөө бүлгээрээ “ажил хаяж” болохгүй байх аа. ЕС үгийн алдаа гаргасан үнэн, түүнийхээ төлөө уучлалт гуйх ёстой. Баярмаа гишүүн ч ЕС-д баярласнаа илэрхийлэх ёстой яагаад гэвэл хэнч танихгүй хэрүүл хийсэн хүүхнийг “од” болж өглөө.
Зочин · 2025/04/30
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horidoluudiin devesger
Зочин · 2025/04/30
Uvsiin tembuutei yanhan
Зочин · 2025/04/30
ZYGAATSN80955877
Зочин · 2025/04/30
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаараач
Зочин · 2025/04/30
Бат инженер · 2025/04/30
МАН-ыг зусардаж байгаа ухаантай юм байх даа Зайлуул. Баялагийн сан ЕС-ын ёсзүй 2 чинь тусдаа асуудал
Зочин · 2025/04/30
SAWN80955877
zochin. · 2025/04/30
cheruulch teneg ESaid
Зочин · 2025/04/30
UILCHLGE SEKSEER80955877
Зочин · 2025/04/30
DYRN XUCHEER EDELI80955877
Зочин · 2025/04/30
DYYDLGN80955877XALYYXN SEKSDN ALNI SEKSDEX
Зочин · 2025/04/30
BOOW XXNO GOE XUSNG SHAALTSMAAR80955877
Зочин · 2025/04/30
SEKSYGEER XUSEMJLDEG DYRTAI VANAGLMAAR NZ AMRAG BLNO