Ц.Анандбазар Хөл бөмбөгийн холбооны зардлаар Саудын Араб руу томилолтоор явсан нь тамирчдыг бухимдуулав
5 цагийн өмнө
Монголын Хөлбөмбөгийн Тоглогчдын Холбоо (MFPA) болон "Очир" лигийн зөвлөлөөс хамтарсан Ажлын хэсгээс Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны тэргүүнээр сонгогдсон Ц.Анандбазарыг эсэргүүцэж холбооны гадна талбайд суулт зарлаж байгаагаа мэдэгдсэн.
Энэ үеэр MFPA-гийн тэргүүн Д.Төрбат "Хөлбөмбөгийн тоглогч, дасгалжуулагч, клубийн төлөөлөл нэгдээд өмнө нь өгсөн гурван шаардлагынхаа хариуг автал өнөөдрөөс суулт зарласан.
Шударга бус сонгуулиар нэр дэвшиж сонгогдсон Ц.Анандбазарыг огцруулах, дүрмийн болон бусад шинэчлэлийг хийхийг бид шаардаж байгаа.
Тодорхой бус хугацаагаар эдгээр шаардлагыг биелүүлэх хүртэл суултаа үргэлжлүүлнэ. Ээлжит бус хурлаа зарла гэж шаардсан гол шалтгаан нь чадамжгүй сонгуулийн хороо, хяналтын гишүүнтэй байгаа нь холбоотой.
Сонгууль дуусаад удаагүй байтал нэр бүхий хүмүүс холбооны зардлаар Саудын Араб руу явсан байна. Ц.Анандбазар, М.Ганбаатар нар энэ бүх асуудлаа цэгцэлж, тамирчидтайгаа уулзах ёстой байтал холбооны зардлаар явсан байна. Ингэснээр тамирчдын бухимдал, эгдүүцлийг хүргэж байна" гэв.
Зочин · 4 цагийн өмнө
баячуудыг яаж чадахав дээ төрийн байгууллага ч биш дэлхийн дарга нь зөвшөөрөөд байхад та нар юу хийхэв дээ