УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асуухад "С.Баярцогт даргын асуултад хариулъя" хэмээн егөөдсөнөөс АН-ынхан уучлалт гуйхаас нааш чуулганы хуралдаанд суухгүй гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асуусны дараанаас гарч эхэлсэн миний тухай бэлтгэсэн нэвтрүүлгүүдийн агуулга, мэдээллүүд бүхэлдээ худал гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Тэрбээр "Ээж нь улс төрд явсных нь төлөө зураг, нэрээ тавиулж, гүтгүүлэн доромжлуулсан охиноосоо түмэнтээ уучлалт гуйя. 2020 онд танилцан, үзэл санаа, итгэл үнэмшлээрээ нэгдэн, улс төрийн клуб хамтран байгуулж, багагүй хугацаанд цугтаа яваа журмын нөхөр Майнбаярын Тулгат, Эмми (эхнэр нь) нараасаа бас эвгүй байдалд оруулж (гүтгэлгийг хэдэн мянган гишүүнтэй хэдэн арван группүүдээр сэвүүлж) буйдаа гүнээ харамсаж, түмэнтээ уучлалт хүсье" хэмээв.