Хар тамхины нэг ч том зохион байгуулагчийг бариагүй. Хэрэглэсэн урлаг соёлынхныг том гэмт хэрэгтэн мэт харагдуулснаар ирсэн нь бараг сурталчилгаа болдог байх
2 цагийн өмнө
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг тогтоолын төсөл нь 7 зүйлтэй бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийг шинэчлэх саналыг шуурхай боловсруулах, нийгэмд тандалт судалгааг хийх, мансууруулах эмийн жагсаалтыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг тусгажээ.
Энэ асуудалд холбогдох албан тушаалтнууд дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Бид хар тамхи дамжуулагч орсон болчихсон. Одоо борлуулдаг болж байна. Яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол болохоо байлаа гээд Хар тамхитай тэмцэх газрыг байгуулж байсан. Нэлээн том хүч хэрэгсэлтэй байгуулсан. Гэтэл жил ирэх тусам хар тамхи, мансууруулах бодистой гэмт хэргийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. Тэр ч бүү хэл яг энэ газрын алба хаагчид өөрсдөө ийм асуудалд гүнзгий хутгалдсан жишээ хэд хэдэн удаа гарсан тухай танилцуулагдаж байсан. Тэгэхээр асуудал юундаа байна вэ. Яагаад энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдээд байна вэ.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа П.Сандагсүрэн: Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг жил болгон өсөж байгаа. Дамжин өнгөрүүлдэг, худалдан борлуулдаг байснаа цаашлаад үйлдвэрлэгч орон руу шилжихэд бэлэн болсон байна. Нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 70 хувь нь дотоодын нийлүүлэлт буюу ургамлын гаралтай каннабистай холбоотой. 30 хувь нь гадаад нийлүүлэлт буюу синтетик төрлийн бодис оруулж ирж байгаатай холбоотой байна.
Гэмт хэргийн гаралт яагаад буурахгүй байна вэ гэхээр гаднаас орж ирж байгаа хар тамхинд тавих хяналт, хууль эрх зүйн орчин дутмаг байна. Хууль 2002 онд батлагдсан. Шинэчлэн найруулахаар одоо ярьж байна. Дээр нь урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг сайжруулах хэрэгцээ шаардлага байна.
Мөн ялын бодлогод анхаарах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт 204 хүн ял эдэлж байна. Тэдний 57.7 хувь нь давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүс байгаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Өмнөх сайдын үед боловсруулсан бэлэн төсөл байгаа. Үүнийг оруулаад ирж болно. Гэхдээ улам сайжруулах шаардлагатай байгаа. Бэлэн болсон хуулийн төслөө аль болох хурдан өргөн барих асуудлаа зохион байгуулна.
Өнөөдрийн тогтоолд бусад яамдын үүргийг маш тодорхой, өргөн хүрээнд оруулж хариуцлагажуулах шаардлагатай байна. Тухайлбал Хөдөө аж ахуйн яам устгалын ажилд, Эрүүл мэндийн яам сэргээн засах төвийн үйл ажиллагааг зохицуулсан зохицуулалтыг хуульд тусгах ажлыг хариуцах гэхчлэн хамтарч ажиллах шаардлага байгаа. Мөн төсөв хэлэлцэх үеэр архины санд царцаасан мөнгөөр Төв аймгийн Баян сум Мааньтад албадан эмчлэх, сэргээн засах чиглэлийн эмнэлэг барихад зарцуулмаар байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хуучин бол тээвэрлэгч орон гэдэг байлаа. Гэтэл одоо тээвэрлэгч, хэрэглэгч орон болчихлоо. Олон гэр бүл, өсвөр насны хүүхдүүд үүнээс болоод эрүүл мэнд,эд эрхтнээрээ хохирч байгаа. Үүнд байнгын хорооноос санаа зовж тогтоол гаргаж байна. Гэтэл Засгийн газраас яг энэ тал дээр ямар ажил хийж байна. Энэ асуудлыг хаалттай ярихаа больё.
Сүүлийн үед маш хямд өртөгтэй мансууруулах бодис орж ирж байгаа талаар мэдээлэл байна. Үүнийг судалсан уу. Ер нь нийгэмд ядуурал, ажилгүйдэл их байх тусам мансуурах төрлийн бодис хэрэглэх нь их болж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ял шийтгэлийн бодлого сул байгаагаас хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэмэгдээд байгаа гэж ярих буруу шүү. Тэгэхээр гэмт хэрэг буурдаг гэсэн зүйл хаана ч байхгүй. Хар тамхитай тэмцэх бодлого дээр хатуу, зөөлөн аргыг хослуулж байж үр дүнд хүрнэ. Харин зохион байгуулагчдыг огт барихгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч том зохион байгуулагч баригдаагүй. Дандаа хэрэглэсэн урлаг соёлын оддыг урдаа гаргаж том гэмт хэрэгтэн мэт харагдуулж байсан. Тэр нь нэг бодлын сурталчилгаа ч болдог байж магадгүй. Тиймээс одоо хар тамхитай тэмцэхдээ илүү ухаалаг бодлого барих шаардлагатай байна.
Зочин · 2 цагийн өмнө
SEKSY DEWSGER BOLN80955877
Зочин · 2 цагийн өмнө
TANILTSD80955877GANTS ODORN SEKSDEX
Зочин · 2 цагийн өмнө
SERELN XAR80955877XALYYTSMR
Зочин · 2 цагийн өмнө
DYYDLGR80955877SEXSDMR
Зочин · 2 цагийн өмнө
SEKSYGR MANSYYRN80955877UILCHLGE