"ICE TOP" хамтлагийн дуучин,  МУСТА Хаагий буюу Б.Хатанбаатар өнөөдөр өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр нойр булчирхайн хорт хавдар тусч өнгөрсөн жил Япон улсад эмчилгээ хийлгэсэн боловч түүний бие эргэн муудсан байна.

Б.Хатанбаатар нь хип хопын урсгалыг Монголд бий болгоход нөлөөлсөн анхдагчдын нэг  “ICE TOP” хамтлагийн гишүүн бөгөөд тэд өнгөрсөн цагаан сараар хамтлагийнхаа хамгийн сүүлийн тоглолтыг хийсэн гэдгийг уншигч та бүхэн санаж буй биз ээ.

Түүний гэр бүл, ойр дотныхон, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.