Цагаан сар, наадмын өдрүүд амралтын өдөртэй давхацсан тохиолдолд зохицуулалт хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барив
7 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.27) Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийтээр амрах баярын өдөр нь долоо хоногийн амралтын өдөртэй давхацсан тохиолдолд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх нь тодорхойгүй байх тул уг асуудлыг ойлгомжтой болгож, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд шаардлагатай зохицуулалтыг тусгах нь чухал байна гэж үзжээ.
Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын баярын өдрүүд амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулалтыг холбогдох хуульд тусгаж, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг өргөн барьж буйгаа онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Зочин · 6 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 7 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · 7 цагийн өмнө
БУРУУУУУУ
Зочин · 7 цагийн өмнө
SEXSDI80955877