Хамгийн олон орноор визгүй зорчих паспорттой улс-Сингапур
10 цагийн өмнө
2025 оны долоодугаар сарын 23 /CNBC/. Мягмар гарагт танилцуулсан “Henley Passport Index”-ийн шинэ жагсаалтаар Сингапур улс дэлхийн олон орноор визгүй зорчих эрхтэй “хүчирхэг” паспорттой орноор дахин шалгарчээ. 2024 онд Сингапур улс Япон, Герман, Итали, Испани, Францтай хамт уг жагсаалтыг тэргүүлж байсан юм. Харин хамгийн сүүлийн чансаагаар Япон, Өмнөд Солонгос улсууд хоёрдугаарт жагсаж, өмнө нь нэгдүгээр байрт зэрэг бичигдэж байсан Дани, Финланд, Ирланд улсууд гуравдугаарт оржээ.
“Henley Passport Index” нь эзэмшигчид нь урьдчилан виз авах шаардлагагүйгээр зорчиж болох чиглэлүүдийн тоогоор паспортуудыг эрэмбэлдэг. Ингэхдээ Олон улсын агаарын тээврийн холбооноос гаргасан мэдээллийн дагуу улс орнуудыг жагсаадаг байна. “Henley”-ийн хамгийн сүүлд гаргасан чансаагаар АНУ-ын паспорт есдүгээр байрнаас 10 дугаар байр руу ухарчээ. Их Британийн паспорт мөн доошилж, тавдугаар байрнаас зургаадугаар оржээ.
Ингэснээр нэгэн үед дэлхийн хамгийн хүчирхэг паспорттойд тооцогдож байсан хоёр улсын хувьд байр нь байнга ухарсаар байна. Тухайлбал, АНУ уг индексийг танилцуулж эхэлснээс хойших 20 жилийн түүхэнд анх удаа шилдэг 10-аас хасагдахын ирмэг дээр байгаа нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.
Жагсаалтын эхний 10-т Европын орнууд давамгайлж байгаа боловч Азийн гурван улс тэргүүлсэн байна.
1. Сингапур
2. Япон, Өмнөд Солонгос
3. Дани, Финланд, Франц, Герман, Ирланд, Итали, Испани
4. Австри, Бельги, Люксембург, Нидерланд, Норвеги, Португал, Швед
5. Грек, Шинэ Зеланд, Швейцар
6. Их Британи
7. Австрали, Чех, Унгар, Мальта, Польш
8. Канад, Эстони, АНЭУ
9. Хорват, Латви, Словак, Словени
10. Исланд, Литва, АНУ
Сингапурчууд дэлхийн 193 улсад визгүй нэвтрэх боломжтой бол 10 дугаар байрт орсон улсууд 182 улсад виз мэдүүлэхгүйгээр зорчих боломжтой. Энэтхэгийн паспорт сүүлийн зургаан сарын хугацаанд бусад орнуудтай харьцуулахад хамгийн их ахицтай байж, 85 дугаар байрнаас 77-д оржээ. Мөн өнгөрсөн 10 жилийн жагсаалтад дүн шинжилгээ хийхэд АНЭУ 34 байраар ахисан байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улс мөн 34 байраар ахисныг шинжээчид онцлоод, тус улсын иргэд Европын Шенгений бүсэд визгүй нэвтрэх эрхгүй байгааг харгалзан үүнийг “гайхалтай үзүүлэлт” гэж үзэж байна. Харин дэлхийн 25 улс руу визгүй зорчих боломжийг олгодог Афганистаны паспорт жагсаалтын сүүлийг мушгисан хэвээр байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Зочин · 5 цагийн өмнө
SEKSYGR VANXANDN XUSLEER80955877
Зочин · 9 цагийн өмнө
ANUSN80955877BOOB XXN