Сурагчдын амралт ба бие даалтын долоо хоногийн ХУВААРЬ
3 цагийн өмнө
2025-2026 оны хичээлийн шинэ жил эхэлж байна.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая орчим сурагч сурч, 110 мянга гаруй багш, ажилтан ажиллана.
Мөн 29 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн орох төлөвтэй байгааг Боловсролын Яамнаас мэдээлсэн билээ. Тэгвэл 2025-2026 оны хичээлийн жилд СУРАГЧДЫН АМРАЛТ хэзээ эхэлж, хэрхэн үргэлжлэх талаарх мэдээллийг танилцуулж байна.
Өвлийн амралтын хуваарь:
Бага ангийн сурагчид:
Арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоногт амраад, нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээл эхэлнэ. Ид хүйтний үеэр хүүхдүүдийг ийнхүү амрааснаар ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах ач холбогдолтой гэж Боловсролын Яам үзсэн байна.
Дунд ангийн сурагчид:
Арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас шинэ улирлын хичээлдээ орцгооно.
Бие даалтын долоо хоногийн хуваарь:
Энэ хичээлийн жилд сурагчид I болон II улиралд нэг, нэг удаа бие даалтын долоо хоногтой байна.
Нийслэлийн сурагчид:
- Аравдугаар сарын дөрөв дэх долоо хоног буюу 20-26-нд,
- Гурав ба дөрөвдүгээр сарын заагт буюу гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-нд бие даалтын долоо хоногтой.
Орон нутгийн сурагчид:
- Аравдугаар сарын дөрөв дэх долоо хоног буюу 20-26-нд,
- Гуравдугаар сарын сүүлийн долоо хоног буюу 23-29-нд бие даалтын долоо хоногтой байх юм.