Netflix -ийн Physical Asia реалити шоуд монголчууд оролцжээ
4 цагийн өмнө
Дэлхийд алдартай "Netflix" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical 100" реалити шоу нэвтрүүлэг олны анхаарлыг татаж байв.
Уг нэвтрүүлэгт 100 оролцогч 300 сая воны ялагч болохын төлөө бяр, хүч, авхаалж самбаагаа сорьдог. Анх 2021 онд дэлгэцнээ гарсан алдарт "Squid Game" цуврал киноноос санаа авч 2023 онд хийсэн эхний бүлэгт 100 оролцогчийн 77 нь эрэгтэй, 23 эмэгтэй байсан бол өнгөрсөн жил 72 эрэгтэй, 28 бүсгүй хүн өрсөлджээ.
Оролцогчдын дийлэнх нь тамирчид байсан бол зарим нь янз бүрийн салбарын олны танил хүмүүс байв.
Тэгвэл энэ жил дээрх нэвтрүүлгийн үргэлжлэл болгож "Physical Asia" реалити шоуг ирэх аравдугаар сард олны хүртээл болгох юм. Энэ удаад оролцогчид зөвхөн солонгосчууд бус шар тивийн төлөөлөл байх аж.
Өчигдөр тус нэвтрүүлэгт оролцох найман улсын нэрийг зарлажээ. Тодруулбал Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Индонез болон Турк Улсаас тус бүр найман хүн оролцжээ.
Тус шоунд Монгол Улсаас олны танил хэд хэдэн хүн оролцоод буй бөгөөд волейболын шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Хандсүрэн болон Улсын арслан Б.Орхонбаяр оролцжээ. Харин үлдсэн гурван оролцогч одоогоор ил болоогүй байгаа аж.
Энэхүү шоунд Ангууч буюу Б.Баттөр оролцсон хэдий ч бэртэл аван харамсалтайгаар шоугаа өндөрлүүлжээ
Сонирхуулахад өнгөрсөн хоёрдугаар сард тус нэвтрүүлэгт Филиппинийг төлөөлж нэрт боксчин Мэнни Пакьяао оролцож байгааг мэдээлж байв. Харин бусад оролцогчдын мэдээллийг нууцалж байгаа юм.
Түүнчлэн "Netflix" компани уг телевизийн шоуг АНУ, Итали дахь хувилбараар хийхээр бэлтгэл ажилдаа орсноо мэдэгджээ.
Зочин · 4 цагийн өмнө
ANUSN80955877