БНСУ-ын нөлөөтэй ютүбер, аялагч эмэгтэй Хоргын тогоо ууланд аялаж байхдаа унаж нас баржээ
5 цагийн өмнө
2025 оны 8-р сарын 28-нд БНСУ-ын аялалын нөлөөлөгч ( “A” гэх эмэгтэй) хэсэг жуулчдын хамтаар Булган аймгийн Уран тогоо орчимд зураг авч байх үеэр хүчтэй салхины улмаас хальтирч унан амь насаа алдсан тухай БНСУ-ын Гадаад хэргийн яам 9-р сарын 7-нд албан ёсоор мэдээлжээ.
Энэ хэрэгт Монголын талтай хамтран мөрдөн шалгалт үргэлжилж байгаа гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр бичжээ.
Албан эх сурвалжид “A” гэх 20-иод настай аялалын нөлөөлөгч эмэгтэй гэж тодорхойлсон бөгөөд нэрийг нь тодорхой мэдээлээгүй аж. Түүнчлэн зарим эх сурвалжид энэ осол Хоргын тогоо хэмээх газар болсон гэж ч мэдээлж байна.
Тэрээр зураг авах үедээ салхины улмаас хальтирч унасан бөгөөд энэ нь амь насаа алдахад хүргэсэн гэж үзэж буй бөгөөд албан эх сурвалжид амиа алдсан шалтгаан нь “хүчтэй салхи” гэж дурдсан байна.
Тухайн ютүбер бүсгүй нь 90 000 орчим дагагчтай нэгэн бөгөөд аялалын бичлэгүүдээрээ олноо танигдсан нэгэн байсан гэж эх сурвалжууд дурджээ.
Энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн албан мэдээгээр,
Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Хоргын тогоо гэх газарт БНСУ-н иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Шалгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байна.
Зочин · 51 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 4 цагийн өмнө
ZYGAATSI80955877SEKSYGEER
Зочин · 4 цагийн өмнө
Гадаадын тэнүүлчдээр эх орноо бузарлуулахаа хэзээ болих вэ?. Аялал жуулчлал гэж хуцаж байхаар ажилгүй хулгайчуудаа ажилтай болгож иргэн бүр ажил хийж орлого олж татвар шимтгэлээ бүрэн төлж байж л эх орон хөгжинө.
Зочин · 4 цагийн өмнө
SHAAX ERCHUUDED80955877SEXSEER TOGLN
Зочин · 5 цагийн өмнө
BOOB GOE XXNO SEXSEER ANUSDAAD80955877