Л.Оюун-Эрдэнэ “Андуураад байна, би албан тушаалтай ч, үгүй ч үзэл санаа үйл хэргээ гүйцээнэ” гэжээ
4 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулснаас хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрчээ. Тэрээр Байнгын хорооны хуралдаан дээр “Засгийн газрын алдаа бол том төслүүдээ арай хурдан явуулсан.
Том төслөө явуулчихсан юм чинь АН хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуудал босоод ирсэн нь нууц биш. Шахсан хүмүүсийн дийлэнх нь л тийм юм ярьж байсан. АН-ын сайд нар маш сайн ажилласан. Би үнэхээр чин сэтгэлээсээ талархаж байна. Тийм ч учраас би хамтарсан Засгийн газар зөв гэдэг идеологи дээр зогсож байгаа юм. Цаашид олон асуудлыг хамтарч шийдэх хаалга нээлттэй байгаасай гэж хүсэж байгаа учраас энэ асуудлыг ярьж байна.
Гашуунсухайт яваад ирэхэд дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. АН дотор ч дараагийн удирдлагын асуудал тэр “зурагдсан” Засгийн газартай холбогдчихсон байсан. Энэ бол шалтгаан. Ингээд маш том хэмжээний блок үүсчихсэн. Зүгээр асуудал байсан бол би залуучуудтай аль эрт очоод уулзчих байсан. Харамсалтай нь, суурь шалтгаан нь ийм. Ерөөсөө л дараагийн Засгийн газар, нөгөө л нэг сандал суудлын асуудал. Тийм ч учраас хамтарсан Засгийн газрын гэрээнд би “Улсын эрх ашиг нэгт, намын эрх ашиг хоёрт, хувийн эрх ашиг гуравт” гэж албаар оруулсан.
Ийм л алдаанаас болж бид дандаа Засгийн газраа унагаж ирсэн. Энэ дээр стратегийн ордын хэлцэлтэй холбоотой, олон олон асуудалтай холбоотой бүх асуудал нэгдэж байгаа гэдэг үнэн.
Ордон дотор хүч алдаж байгаагаа би дэндүү сайн ойлгож байна. Одоо тэгээд бие биеэ хараад худлаа ярьцгаагаад яах вэ хэдүүлээ. Бодитой зүйлээ л ярь. Хэн нь ямар юм ярьж байна, санал хураалтын дараа хэн ямар сайд болоод явахыг ард түмэн маань бүгдийг нь хараарай.
Ямар жижиг эрх ашгаас болж ямар том хөгжлийн боломжийг устгаж байгааг бас тогтоож аваарай. Бодитой үнэнээ хэл л дээ. Бодитой бүх үнэнийг би хариулъя гэж байна шүү дээ” гэж хэлсэн.
Мөн, УИХ-ын чуулганд “Засгийн газар огцрох амархан, том төслүүдийг гацаах ч амархан. Үндэсний баялгийн санг бүрдүүлэх, улс төрийн шийдвэр гаргах, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх үйл явцтай давхцан улс төрд олон үйл явдал өрнөж буй нь сонгуулийн үеийнхээс илүү эрчимжиж байгаа нь ил, далд ямар том хэмжээний эрх ашиг нэгдсэнийг харуулж байна. Хэрэв би өөртөө болон өөрийнхөө ХОМ-т эргэлзэж байсан бол олон галтай сэдвүүдтэй нэгэн зэрэг нүүр тулж, Монгол Улсын нийтийн эрх ашгийн төлөө тэмцэхгүй, тайван замаар амьдрах сонголтыг хийж болох байсан. “Хэтэрхий олон дайсантай болсноос чинь боллоо” хэмээн тавлан хэлэх улстөрчид байгаа ч хувь хүний биш Ерөнхий сайдын хувьд түүхэнд эс үйлдэл хийхийг хүсээгүй билээ. “Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт” гэдэг үг бий. Үндэсний баялгаа иргэддээ хүртээмжтэй, шударга хуваарилах, ил тод байхын төлөөх миний итгэл үнэмшил хэвээрээ, үүний төлөөх тэмцлээ албан тушаалтай, тушаалгүй үргэлжүүлнэ” гэсэн. Ингээд Ерөнхий сайдаас бууж байсан.
Л.Оюун-Эрдэнэ хэсэг чимээгүй байж байгаад наадмын үеэс эхлээд улс төр, бизнес, эдийн засгийн чиглэлийн хүмүүстэй уулзах болсон. Ухаахудагийн талаар Төрийн ордонд, улс төрийн асуудлаар Архангайд хийсэн уулзалтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олонд дамжуулан хүргэсэн.
Өөр бусад хурал, уулзалтуудад ч нэлээд оролцсон бололтой. Түүнээс гадна, тэрээр хэд хоногийн өмнө цахим хуудастаа “Худал хурдан ч үнэнд гүйцэгддэг” гэсэн нь хэсэгтээ сэдэв болоод авсан.
Ойрын өдрүүдэд МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал болж, тус намын дараагийн даргыг сонгохтой холбоотойгоор Л.Оюун-Эрдэнийн нэр дахиад хэвлэл, олон нийтийн сүлжээнээс салахаа болив. Олон л мэдээлэл яваад байгаа харагдана. Түүнийг “МАН-ын хурлыг товлохгүй байна”, “Д.Амарбаясгаланг МАН-ын дарга бол гээд ятгаж явна”, “Танхимд нь байсан сайдыг хэвлэлээр дайруулаад байна” гээд голдуу цахим сүлжээний “задгай”, нууц хаягуудаар мэдээлж байгаа юм.
Харин Л.Оюун-Эрдэнэ өөрөө гарч ирж ямар нэг ярилцлага тайлбар хийгээгүй л байна. Гэхдээ, тус намынхан хийгээд улс төрийн хүрээнд яригдаж буйгаар Л.Оюун-Эрдэнэ ойрын өдрүүдэд болсон уулзалт дээр “Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг шиг яасан ч их цочоотой байх юм, ямар ч их мөнгө зарж намайг харлуулахыг оролддог юм бэ дээ. Би 2027 онд нэр дэвших биш, намын даргад өрсөлдөх гэж байгаа биш дээ.
Мөн, зарим хүн Д.Амарбаясгаланг хүний үгээр хөдөлдөг мэтээр дүгнэж байгаа нь бодит байдлаас их л хол, буруу бодолтой байх шиг байна. Тэр тэгж хүний үгээр хөдлөөд байх жижиг улстөрч биш шүү дээ. Харин, миний хувьд ёсыг бодож шинэ засгийн 100 хоног дуустал юм дуугарахгүй байхыг хичээнэ. Цаг хугацаа бүхнийг нотолно. Бас, идсэн эрүү хувхайрна гэж бий дээ. Ер нь андуураад байна, бас айх хэрэггүй, би цаашид эхлүүлсэн үзэл санаа, үйл хэргээ гүйцээхийн төлөө УИХ-ын гишүүний хувьд тэмцлээ үргэлжлүүлнэ. Уг нь, намын асуудалд Ерөнхийлөгч бид хоёр гүнзгий оролцох хэрэггүй юм. Намын гишүүд асуудлаа өөрсдөө ил тод, нээлттэй, ардчилсан зарчмаар шийдэх ёстой” гэсэн байна.
Эх сурвалжуудын мэдээллээр, “МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын тов УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын гадаад улсад хийсэн айлчлалын дараа гарна” гэж байсан. Түүгээр, МАН-ын даргыг сонгох тус намын дээрх бүтцүүдийн хурал энэ долоо хоногт товлогдох бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 53 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 1 цагийн өмнө
TANILTSXN80955877
zochin · 1 цагийн өмнө
жонхуутай данхаа ! орлогоо нотол
Зочин · 3 цагийн өмнө
SADAR VANXANDI80955877
Зочин · 3 цагийн өмнө
fuck hulgaich chamaig odoo nohoich tooj harahgui hen ene danhriin ugiig sonsoh be uur hadand ochij uzdee Mongol uls chamaar dutaagui uchir uravch hudalch hulgaich hulgaich sheese humuujelj uz
Зочин · 3 цагийн өмнө
DYRN SEXSEER XALYYXN SHAAN80955877
Зочин · 4 цагийн өмнө
SHAALGX DYRTAI ERTEI TSAGN SEKSDEX80955877
Зочин · 4 цагийн өмнө
URN SHINEGENE SXN EDELMEER AMSN80955877XUSNG VANAGLGCH
Зочин · 4 цагийн өмнө
DEXSY NZ AMRAG BLNO UILCHLI TSAGN SEXSEER80855877XUCHINDUULI
Зочин · 4 цагийн өмнө
SEXSEER TOGLIBOOB XXI80955877ALNI SEXSEER VAWALDI