Монголын Шатарчин Е.Төгстөмөр Chess.com дээр Блицын чансаагаа 3025 хүртэл өсгөж, дээд дмжилт тогтоолоо. 

Олон Улсын Шатрын Холбооны мастер (FIDE Master) Е.Төгстөмөр онлайн шатрын платформ Chess.com дээр блицын тоглолтын чансаагаа 3025 оноонд хүргэж, Монголын шатрын түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо.

Энэхүү гайхалтай амжилт нь түүнийг дэлхийн шилдэг блицын тоглогчдын эгнээнд баттай оруулж байна.

19 настай Е.Төгстөмөр өмнө нь Их Мастер Г.Мөнхгалын 3001 онооны блицын чансааны амжилтыг давж, 3025 оноотой шинэ түүх бичлээ. “Baag4Life” болон “tugssuuuuuuu” нэрээр тоглодог тэрээр King's Indian Defense, Catalan Opening, Sicilian Defense зэрэг дебютуудыг чадварлагаар ашигладаг.

Е.Төгстөмөрийн хичээл зүтгэл, тактикын нарийвчлал нь түүнийг ирээдүйд Их Мастерын цол хүртэх боломжтой шатарчин хэмээн үнэлэгдэхэд хүргэж байна