МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо
3 цагийн өмнө

МАН-ын 31 дүгээр Их хурал хоёр өдөр үргэлжилж, 13 дахь намын даргаараа УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Учралыг сонголоо.
Түүнтэй МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав заалнаас нэрээ дэвшин өрсөлдсөн ч 2086 төлөөлөгчийн 94.95 хувийн саналаар Н.Учрал сонгогдов. Ийнхүү тэрээр 38 насандаа шинэ үеийн МАН-ын 13 дахь даргаар сонгогдож байна. МАН-ын Их хурлын өмнө улс төрийн нөхцөл байдал амаргүй, нам дотроо талцал хуваагдал ихтэй байсан ч их хурлын уур амьсгал намуухан, даруухан болж даргаа сонгож, намын дүрэм журмаа ч хэлэлцээд амжив.
МАН-ын 13 дахь дарга Н.Учрал гэж хэн бэ?

МАН-ын дарга Н.Учрал 1987 онд төрсөн. 2003 онд Их Засаг лицей сургуулийг төгсөж, улмаар Их Засаг Олон Улсын Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Дараа нь Британи дахь Лимкоквин Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. 2012 онд МУБИС-д түүхийн ухааны магистр, 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институтэд Түүхийн ухааны доктор болжээ. “Тимон” гэх уран бүтээлийн нэртэй. Хип хоп урсгалаар дуулж, дуу зохиодог, уран зохиолд ч дуртай нэгэн. Багаасаа шүлэг зохиол бичиж, хэд хэдэн шүлгийн ном хэвлүүлсэн байдаг. Түүний аав Ням-Осор нь “Их Засаг” Олон Улсын Их Сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг. Н.Учрал ч аавынхаа сургуулийг түүчээлж, “Royal International University”-г үүсгэн байгуулжээ. Н.Учрал 2009 онд МАН-д элссэн. Намын Залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан удаатай. 2016, 2020, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2022–2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж дижитал засаглал, ил тод байдлыг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж ажилласан гэхэд болно. “Glass” нэртэй платформ ашиглан төсвийн зарцуулалт, төсөл санхүүгийн мэдээллийг ил болгосон. Мөн хууль эрх зүйн шинэчлэл, цахим үйлчилгээний хуулиуд болон хувийн мэдээлэл хамгаалах, кибер аюулгүй байдлын хуулийг батлахад түүний оролцоо их байсан гэхэд болно.
Намын даргын хэлсэн онцлох эшлэлүүд
-23 насандаа намд элсэж, анхан шатны нэгжээс эхлэн шударга зарчмаа алдалгүй, үнэт зүйлд үнэнч зүтгэсээр 16 жилийн дараа Ардын намын даргын хариуцлагыг үүрэх эрхэм үүрэг надад ирлээ.
-Хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувь заяа бидэнд илүү ухаалаг, илүү эвтэй, илүү хариуцлагатай байхыг шаарддаг. Ардын нам гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, ард түмэнтэйгээ ойр ажилласан цаг бүрд бид ялдаг. Монгол хөгждөг.
-Цаашид энэ буухиаг тасалдалгүй үргэлжлүүлж, дэвшүүлсэн зорилт, танилцуулсан "Гишүүн төвтэй E4" стратегиа бодитоор хэрэгжүүлж, хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа хариуцлагатай байх зарчмыг би тууштай баримтална.
-Би унаж босож, уруудаж өгсөж, тулаад ирсэн бэрхшээлийг туулж давсан хүн. Энэ амьдралд эргээд ирсэн минь учиртай.
-Ардын нам анхан шатны байгууллагаа сонсдог, амьдралын бодит үнэнийг хардаг, гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажилладаг намын дотоод соёл, уламжлал хаачив гэж ахмад гишүүд маань асууж байна. Ардын нам ардын л нам байх ёстой.
-Арван жил МАН засагласан ч Ард түмний амьдрал сайжирсангүй. Ард түмнээс алсарсан МАН-ын асуудлыг шийднэ
- Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. УИХ-ын сонгуульд намын жагсаалт болон тойргоос нэр дэвшигчдийг бодлогын мэтгэлцээнээр шалгаруулна.
- Тусгаар тогтнолын ордныг хаалттай биш намын гишүүдийн мэтгэлцээний төв болгоно.
-Төрөөс өгдөг намын санхүүжилтийг төв нам дээр татаж аваад байх биш ажил хийж байгаа намын анхан болон дунд шатны байгууллагуудад хуваан өгнө.
31 дүгээр Их хурал: Хэн юу хэлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа. Тэрээр “Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойр байх тусмаа хүчирхэгжин бэхжиж, алсрах тусмаа уруудан бөхдөг жамтайг та бүхэн огт мартах учиргүй. Үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдал, ард түмний эрх мэдлээс дээгүүр нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг гэж огт байх ёсгүй. Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн геополитик, геостратегийн зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна. Монголчууд биднээс үл хамаарах хүндрэл бэрхшээлүүд ч улс орны эдийн засаг, улс орны амьдралд хүндээр тусаж байна. Энэхүү эгзэгтэй цаг үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал үнэт зүйл бол үндэсний эв нэгдэл юм. Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт Хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт хэмээн Их эзэн Чингис хаан сургасан шүү дээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар:

“Анхнаасаа би дарга, цэрэг болж албан тушаалд шунаагүй ээ. Журмын нөхөд минь санал, сэтгэл нэгдээд "Энэ хүнд цаг үед ачаа үүр" гэж надад даалгасан. "Үүнээс ухрах эрхгүй" гэж үзэж, ардын намынхаа саналаас ухрахгүйгээр саналыг хүлээж авсан. Тухайн үед намын Бага хурлын гишүүд "Ерөнхий сайд намынхаа захиргааны болон улстөрийн эрх мэдлийг хамтад нь үүр" гэдэг саналыг хэлсэн. Би гэнэн цайлганаар итгээд л явсан. Ажлаа ч сайжруулъя гэж бодсон. Засгийнхаа ажлыг сайжруулж, энэ хямралыг давъя гэж өдөр шөнөгүй зүтгэсэн. Аливаа асуудалд ороод гэнэт намын даргын төлөө тэмцэж улайрсан зүйл байхгүй. Албан тушаалаас илүү зарчим, хууль, дэг журмыг баримиталж хатуу зогсох зүйл дээр хатуу зогссон. Албан тушаалын биш ардын намынхаа төлөө зогсож байгаа гэдгээ амьдаар нь харуулахын тулд нэрээ татаж мэдэгдэл хийсэн. Улс эх орныхоо эрх ашгийг бодож, давхар дээлээс татгалзсан" гэв.
МАН-ын дарга асан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Та бид хамтдаа 2024 оны УИХ-ын сонгуульд бүсчилж томсгосон тойрог, холимог тогтолцоогоор өрсөлдөж, 126 гишүүнтэй анхны парламентад олонхын суудал авч, тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэдэл болсон 100 жилийн түүхтэй МАН-аа нэгэн зуунаас шинэ зуунд ялалтаар хамтдаа түүчээлж чадлаа. Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой. Тийм ч учраас МАН-ын 31 дүгээр Их хурал Эв нэгдлийн Их хурал байх ёстой. МАН эв нэгдлээ олж, цааш цаашдын сорилтыг даван туулж чадна гэдэгт миний хувьд итгэл төгс байна. Цаг хугацаа өнгөрөх тусах бодит үйл хэрэг, үнэт үзэл бодол тодорч чадна гэдэгт итгэдэг. Ялалт байгуулсан намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Шинэ намын дарга намын түүхт 31 дүгээр Их хурлаас сонгогдох удирдлагын баг Монгол Ардын намаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ажиллахын ерөөл дэвшүүлье. Би бүх талаар дэмжиж ажиллах болно. Намын дарга байна гэдэг их хэцүү ажил юм байна. Тиймээс дараагийн шинэ даргаа бүх талаар хүрээлж, хайрлаж, хамгаалж, нэг баг болж, дараагийн ялалтын төлөө, бусдынхаа төлөө түүчээ шувуу шиг манлайлан ажиллахын төлөө ажиллахад нь хамт байх нь чухал.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан:

-Ардчилсан улс оронд намын дотоод сонгууль улс төрийн өндөр соёл, ил тод нээлттэй зарчимд тулгуурлан өрнөдөг ч харамсалтай нь МАН-ын даргад нэр дэвшихээ зарласнаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болгосон. Энэ тархи угаалт нь зөвхөн хувь хүний нэр хүндийн асуудал биш, харин Монгол Улсын гадаад нэр хүнд, Монгол Ардын Намын эв нэгдэл, улмаар төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж хувирсан. Ийм нөхцөлд миний бие албан тушаал, эрх мэдэлтэй зууралдахыг бус, харин төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг барьж, парламентын ардчиллаа хамгаалах, улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь хамгийн зөв алхам гэж үзэж, Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэлээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар:
-Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол Ардын намын үйл хэрэг ямагт хамт явж ирсэн гэдгийг онцлон тодотгож, цаашид Монгол Ардын нам ойрын жилүүдэд дараах гурван бодлогод онцгойлон ач холбогдол өгч ажиллахаа мэдэгдлээ.
Нэгдүгээрт, “Хүмүүн капитал хөгжлийн үндэс” бодлого. Тодруулбал, Монгол хүн эндэгдэлгүй төрж, эрүүл өсөж, чанартай боловсролтой, дэлхийд өрсөлдөхүйц дээд боловсролыг дотоод, гадаадад эзэмшиж, хөдөлмөрийн зах зээл дээр өндрөөр үнэлэгдэх ажил, мэргэжилтэй болж чанартай, аз жаргалтай амьдрах ёстой.
Хоёрдугаарт, “Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх” бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Энэ тухайд тэрээр Монгол Улсын хөгжлийн гарц үйлдвэржилт бөгөөд аж үйлдвэржсэн улс гадаад улс орноос хараат бус байж эдийн засгийн аюулгүй байдлаа ханган хэрэгжүүлэх боломж бүрддэг. Тиймээс аж үйлдвэр хөгжиж байгаа улс оронд ажлын байр бий болж, шинэ техник техонологи нэвтэрч, үндэсний бүтээмж сайжирдаг гэдгийг онцоллоо.
Гуравдугаарт, “Хиймэл оюун ухаан-дижилтал шилжилт, хөгжлийн ирээдүй” бодлогыг танилцуулав.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин







Зочин · 2 цагийн өмнө
EZEMDUULI80955877SEXSDI
Зочин · 2 цагийн өмнө
TAASHAALG80955877XANADGUI ERD80955877
Зочин · 2 цагийн өмнө
SHAALGI UILCHLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
TSAG SADARLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
DYRN XANMAAR SEKSYGR URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 2 цагийн өмнө
ZALYYGN ANUSN NUXN XELEERE DOLOON80955877
Зочин · 2 цагийн өмнө
ZYGAATSI VAWALDI80955877TOMSGN DOLOON80955877
Зочин · 3 цагийн өмнө
SEKSEER JARGAAN VANXANDAAD80955877MERGJLN
Зочин · 3 цагийн өмнө
BOOB DOLOOMOOR SERELN ODOOJ DYRTAI XUSSEN BAIRLALAAR80955877TSAG SEKSEER
Зочин · 3 цагийн өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ ANUSN ALN80955877SEKSDEX BIEE UNELELN