Цаг уур орчны шинжилгээний газрас өнөөдөр /2025.11.23/-ийн 08:00 цагийн байдлаар цас орж, шуурч байгаа аймаг, сумдын мэдээллийг нарийвчлан гаргаад байна. Тодруулбал, 20 гаруй суманд цасаар шуурч байгаа бол 100 гаруй аймаг, суманд цас орж байна. Мөн Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумдаар шороон шуурга шуурч буй ажээ.

ЦАСАН ШУУРГА ШУУРЧ БАЙГАА АЙМАГ, СУМД

  • Архангай – Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг
  • Баянхонгор – Богд, Жинст, Шаргалжуут
  • Булган – Могод
  • Говь-Алтай – Гуулин тосгон, Дарви, Дэлгэр, Жаргалан, Тонхил, Төгрөг, Цогт, Цээл, Чандмань
  • Завхан – Нөмрөг, Түдэвтэй
  • Өвөрхангай – Баруунбаян-Улаан, Хужирт цасан шуурга

ЦАС ОРЖ БАЙГАА СУМД

  • Архангай – Эрдэнэбулган
  • Булган – Бугат, Булган, Гурванбулаг, Рашаант, Сэлэнгэ
  • Говь-Алтай – Есөн булаг
  • ГовьСүмбэр – Сүмбэр
  • Дархан-Уул – Дархан, Орхон, Шарын гол
  • Дорноговь – Иххэт
  • Дорнод – Матад, Халхгол сум
  • Дундговь – Адаацаг, Говь-Угтаал, Дэрэн, Цагаандэлгэр, Эрдэнэдалай
  • Нийслэл – Улаанбаатар,
  • Орхон – Баян-Өндөр, Жаргалант Цас
  • Сэлэнгэ – Зэлтэр, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Хушаат, Цагааннуур
  • Сүхбаатар – Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян
  • Төв – Алтанбулаг, Аргалант, Батсүмбэр, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Баянчандмань, Бүрэн, Дэлгэрхаан, Жаргалант, Заамар, Зуунмод, Лүн, Мөнгөнморьт, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ, Эрдэнэсант, Өндөрширээт
  • Хэнтий – Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Хэрлэнбаян-Улаан тосгон, Цэнхэрмандал, Чингис, Өлзийт тосгон, Өмнөдэлгэр
  • Өвөрхангай – Бат-Өлзий, Баян-Өндөр, Баянгол, Бүрд, Есөн-Зүйл, Сант, Хархорин
  • Өмнөговь – Гурвантэс цас орж байгаа бол

ШОРООН ШУУРГА ШУУРЧ БАЙГАА АЙМАГ, СУМД

  • Баянхонгор – Баацагаан, Баянцагаан
  • Говь-Алтай – Бигэр, Шарга, Эрдэнэ сумдын нутгаар шороон шуурга шуурч байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА

  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах
  • Дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэхыг онцгойлон анхааруулж байна.