УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.