Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагджээ.

Тус ажлын хэсгээс Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо Цэрэндоржийн гудамжны Битлзийн хөшөөтэй талбай дээр Крисмас маркет буюу Зул сарын худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Шинэ жилийн баярын уур амьсгал бүрдүүлж хамтран ажиллах аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлт, төсөл, хөтөлбөрийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст арваннэгдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд хүлээн авахаар болжээ.

Нийслэлчүүдийн энэ удаагийн шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулахад 400 сая төгрөгийг төсөвлөсөн байна.