Амьсгалын замын синцитиал вирусийн мутацид орсон хувилбараар хүүхдүүд өвдөөд байгаа гэв
3 цагийн өмнө

Томуугийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. Зургаа, долоодугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 7-8 удаагийн мутацид орсон вирус ханиад томуугийн энэ үед орж ирж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулаа.
Энэ төрлийн вирус Их Британи, АНУ, Канад, Япон зэрэг улсад илүү тархалттай байгаа аж. Энэ хүрээнд ЭМЯ-аас боловсролын байгууллагуудын улирлын амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх эсвэл цахимд шилжүүлэх саналуудыг гаргаж Боловсролын яаманд танилцуулсан.
Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад 1134 орыг томуугийн шалтгаант үйлчлүүлэгчдэд зориулан дэлгээд байна. Цаашид 740 ор нэмэлтээр дэлгэхээр бэлтгэл ажил хангагдсан гэв.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЧИРБАТ: Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд томуугийн өвчлөл 39 долоо хоногоос илүү үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 1.5-2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Жилдээ 764 мянган хүн өвчилж, амьсгалын замын халдварт өвчний улмаас 77420 хүн эмнэлэгт хэвтдэг бо амьсгалын замын цочмог үрэвслийн улмаас 66 хүн нас барсан үзүүлэлтэй байна. Амьсгалын замын цочмог үрэвслийн халдвараар 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн өвчилж, тухайн өвчлөлийн шалтгаант нас баралтын 27,7 хувийг мөн 0-5 насны хүүхдүүд эзэлж байгаа. Жил бүр хүн амын дунд томуугийн А хүрээний H3M2, H1N1 вирус болон B хүрээний вирус амьсгалын замын синцитиал вирус эргэлтэд ордог. Өнөөдрийн байдлаар зургаа болон долдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 7-8 удаагийн мутацид орсон вирус ханиад томуугийн энэ үед орж ирж байна. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын синцитиал вирусийн мутацид орсон хувилбар явж байна. Томуу, томуу төст өвчлөлийг 0-5 насны хүүхдүүд болон ахмад настнууд илүү хүрч байна.
Томуугийн оргилд үед хоногт 10000-42000 хүн амбулаториор үйлчлүүлж, эмнэлгийн тусламж авах мөн нэг хоногт 1000-7000 хүн эмнэлэгт хэвтүүлэх тооцоолол гаргаад байна" хэмээн ярилаа.
Манай улсын хувьд энэ жил 300 мянган тун вакцин авч 0-5 насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгүүдийг вакцинжуулсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зорилтот бүлгийн 95 хувь нь вакцинд хамрагдсан бол үр дүнтэй гэж үздэг.
Монгол Улсын хувьд вакцинжуулалт 99 хувьд хүрсэн гэдгийг онцоллоо. Тийм ч учраас шинэ хувилбартай вирусын тохиолдол эмнэл зүйн хувьд бага хүндрэлтэй, эндэгдэл багатайг байгаа гэв.







Зочин · 3 цагийн өмнө
ANUSDAAD ZALYYGN ANUSN NUXN XELEERE YDAAN DOLOOJ
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDAA VANAGN XUSLN XANGN80955877
Зочин · 3 цагийн өмнө
URN SHINEGENE AMSI BOOW XXN.BOOB DOLOOMOOR80955877AL SEKSEER