Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын Тээвэр механикийн хэсгийн тусгай зохицуулалтын машины жолоочоор ажиллаж байсан Цэдэн-Очирын Мөнхжаргал 2025 оны есдүгээр сарын 16-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тогонд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.

Гэтэл тус байгууллагын удирдлагууд амьдралынхаа найман жилийг байгууллага, хамт олондоо зориулж ажил, үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн ажилтнаа шүүх шинжилгээний байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргаагүй байхад хүнд өвчний улмаас таалал төгссөн хэмээн эмгэнэл гаргаж, ажлын байран дээрээ зүрх нь хаагдсан гэх худал мэдээлэл цацсан байдаг.

Тэгвэл талийгаач залуугийн ээж Ө.Энхбаяр "Шүүх шинжилгээний дүгнэлтээр цахилгааны улмаас амь насаа алдсан гэдэг нь тодорхой болчихоод байхад уг хэрэгт хэн ч хариуцлага хүлээхгүй, тэр ч бүү хэл одоо болтол ослын акт (ХАБ) дүгнэлтээ гаргаж өгөхгүй байгаа талаар цахим хуудастаа мэдэгдсэн байна. Тэрбээр,

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ЦДҮС ТӨХК-ийн Захирал Б.Дашдаваа нарт хандан,

"Миний хүү Ц.Мөнхжаргал “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан төвийн бүсийн салбарт тусгай зориулалтын машины жолоочоор ажиллаж байгаад 2025 оны есдүгээр сарын 16-ны өдөр нд ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн осолд орж (тогонд цохиулж) нас барсан. Компанийн зүгээс ар гэрийнхэн бидэнд шүүх шинжилгээний дүгнэлт эцэслэн гархаар тодорхой болно 20 гаруй хоног болно гэж хэлж байсан.Үүний дараа миний хүүг компанийн удирдлагууд өөр шалтгаанаар нас барсан үйлдвэрлэлийн осол биш (хууч өвчтэй, зүрхны шигдээс) гэж өөрсдийгөө өмөөрч, албан тушаалаа хамгаалж шүүх шинжилгээний дүгнэлт эцэслэн гараагүй байхад мэдээллийн сайтуудад ярилцлага өгсөн байсан.

Хамт ажиллаж байсан хүмүүс нь анх бидэнд утсаар ярьж хэлэхдээ танай хүү кабин дотроо тогонд цохиулчихлаа бие нь маш муу байна гэж мэдэгдсэн, биднийг дуудлага аваад яаран сандран очиход хэргийн газраас өөрсдөө тээвэрлэн ослын газраас өөр газарт очиж эмнэлэг, цагдаад хүргэж өгөөд эмнэлгийн анхан шатны тусламж ч үзүүлэлгүй шууд моргонд хийсэн байсан!

Яагаад тухайн газраас хөдөлгөх болов! Яагаад нэг ч зураг бичлэг хийгээгүй авч явав! Тухайн үед хамт байсан ажилтнууд болон компанийн удридлагуудын үг хэл тэс өөрөөр зөрөв! Хүү маань ганц ч удаа толгой өвдлөө гэж эм ууж үзээгүй хүүхэд байсан! 2025.11.04-нд ар гэрийнхэн бид цагдаагийн газарт очиж шүүх шинжилгээний хариутай танилцахад цахилгаанд цохиулж нас барсан нь тогтоогдсон дүгнэлт эцэслэн гарсан гэж танилцуулсан. Бүхэл бүтэн хүний амь нас эрсдчихээд байхад байгууллага нь одоо болтол ослын акт (ХАБ) дүгнэлтээ гаргаж өгөхгүй удааж, Үл тоож, хэргийг нуун дарж чимээгүй өнгөрүүлж байгаад миний хүүгийн өөрийнх нь буруу болгох ч санаатай байж мэдэх хардлага үүсгэж байгаа байдалд Эрчим хүчний салбарын удирдлагуудад маш их гомдолтой байна! Хүний амь гэдэг та нарын албан тушаалаас чухал юм уу" гэжээ.