“Загасны Дулмаа” хэмээн алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
7 минутын өмнө

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар цолыг:
Шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, олон арван нэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл, олон зуун өгүүлэл, заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж, биологийн салбарын мэргэжилтэй хүний нөөц бэлтгэх, Монгол орны загасны аймаг, ус нуурын биологийн олон янз байдал, загас, амьтан, ургамлыг нөхөн үржүүлэх шинжлэх ухааны аргачлал боловсруулан, загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг үндэслэн байгуулж, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор, академич Аюурын Дулмаад цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Аюурын Дулмаа нь Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол Алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуур, хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг найман аймгийн 25 нууранд загас нутагшуулан үржүүлсэн. Ингэснээр жилд 50-340 тн загас барих нөөцийг улсдаа бий болгосон юм.







Зочин · 1 минутын өмнө
SEKSEER UILCHLEX YAASHAALG SEXSEER80955877TOMSGN XELEERE DYRAAR DOLOOJ80955877
Зочин · 3 минутын өмнө
VANXANI BIEE UNELELNE80955877TSAG SADAR SEKSY
Зочин · 4 минутын өмнө
ANUSN80955877BOOB XOXOJ XANMAAR BOOB YDAAN DOLOON80955877