16 настнууд иргэний андгай өргөлөө
13 минутын өмнө

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 63137 хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл болсон 850 хүүхэд Төрийн ордонд иргэний андгай өргөлөө.

Ерөнхий сайд Г.Занданшатар иргэний андгай өргөх ёслолд оролцож, 16 настнуудад баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр “1924 оны түүхт энэ өдөр Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны замыг сонгож, хувь заяагаа өөрөө тодорхойлсон түүхэн шийдвэр гарган Бүгд Найрамдах Улсаа тунхагласан. Мөн Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн сонголтыг үргэлжлүүлэх шинэ зууны эзэд нь та бүхэн юм” гэв. “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 23 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү ёслолыг улсын хэмжээнд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй залууст эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм.








Зочин · 5 минутын өмнө
AXN XUSSEN ANUSN NUXN DOLOOGD80955877TSAGN SHAALGX
Зочин · 6 минутын өмнө
SADAR SEKSEER TOGLI80955877BOOBN VNZN XOXI DOLOOMOOR