Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа. 

2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар, Улсын хэмжээнд эмнэлэгт 3,006 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87.8% (2,641) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 8.5% (n=2,416)-иар нэмэгдсэн байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 1.4% (42) байна.

Эрчимт эмчилгээний тасагт 79 хүүхэд эмчлүүлж байгаагаас 81.0% (64) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс 20.3% (n=51)-иар өссөн байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,879 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай 76.5% (2,202) нь байна. Өмнөх өдрөөс 13.5% (n=1,904)-иар өссөн байна.

Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 1,138 орыг дэлгэн ажиллуулж байна. 24 цагийн дотор 847 орыг нэмж дэлгэсэн байна.

Мөн томуу, томуу төст өвчний улирлыг эрсдэл багатай даван туулахад төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад хамтран ажиллах дараах уриалгыг гаргав.

Уг уриалгад шинэ жил зэрэг нийтийг хамарсан баяр ёслол, спорт, соёл урлагийн арга хэмжээг хязгаарлах санал багтжээ.