Өнөөдрийн байдлаар улаанбурхан 10-14 насныханы дундах өвчлөл 5117 тохиолдолд хүрчээ
26 минутын өмнө

Энэ сарын 1-н буюу өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний 13.677 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 13.648 нь эдгэрч, 11 хүүхэд нас барсан байна. Мөн 18 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 2 нь Улаанбаатарт, 16 нь орон нутагт аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх юм байна.







