Уулнаас бууж ирсэн баавгайг унтуулж, Хан хэнтийн тусгай хамгаалалттай газарт шилжүүлнэ
14 минутын өмнө

Увс аймгийн Тэс суманд хүрэн баавгай орж ирсэн тухай мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл тус баавгайг тухайн сумын удирдлага, албан хаагчид, мэргэжлийн байгууллагууд 20 гаруй хоног ажилласны үр дүнд эрсдэл, хохирол үүсгэхээс өмнө амьдаар нь барьсан байна.
Тухайн амьтан нь байгалийн зан төрхөөрөө байршлаа хурдан хугацаанд өөрчилж, алга болох асуудал үүсэж байсан тул Өнгөрсөн аравдугаар сарын 22-ноос хойш тус баавгайг барих ажлыг хийж байжээ.
Энэ хугацаанд ажлын хэсэг нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай хүргэх, өдөр бүр эргүүл хяналт хийх, урхи буюу амьд баригч торыг тогтсон байршилд байрлуулах, хоол хүнсийг нь амьтны тогтмол ирж байгаа байршилд хүргэж тавих зэргээр баавгайг барихаар 20 гаруй хоног тууштай ажилласны үр дүнд арваннэгдүгээр сарын 29-ны өдөр Тэс сумын төвийн дэргэд Тооромт хэмээх газар байршуулсан амьд баригч торонд хүрэн баавгай орсон байна.
Ингээд тус хүрэн баавгайг Хан хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт шилжүүлэн хүргэх аж.







Зочин · 3 минутын өмнө
BOOB XOXN TACHAANGUI GOE XELEERE BOOBN AMTLMAAR DOLOOMR80955877AL SEXSEER ANUSN