"Өгөөж" хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж, стандартгүй, бохир заваан хүнсний үйлдвэр болсон уу?
15 минутын өмнө

Сошиалын бүхий л сувгаар Өгөөж үйлдвэрийн талаар хэрэглэгчид нь таагүй сэтгэгдлээ хуваалцаад байна. Тодруулбал нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа "Өгөөж чихэр боов гэж балиар компани байна. Үнэхээр зүгээр ажилчдаараа хашааны нохой хийгдэг газар шүү доторх нь үйлдвэр нь заваан хэзээ ч тоног төхөөрөмжөө бодисоор цэвэрлэдэггүй тийм мэдлэг байхгүй. Он удаан жил ажилласан хүнсний үйлдвэр байж аюулгүй хүнс үйлдвэрлэх стандарт нэвтрүүлж мэдэхгүй. Үйлдвэр дотор нь хулгана гүйдэг, шалан дээрээ унасан гурилнуудыг цуглуулаад зуурдаг хугацаа нь дуусаад буцаж ирсэн хөгцөрсөн боовнуудаа бутлаад дараагийн боовныхоо зуурмаганд хийдэг. Тэнд л ажиллаж өөрийгөө бузарлав. хүмүүс ээ. Тэр боовыг ч идээд хэрэггүй" хэмээн шүгэл үлээв.

Ийнхүү шүгэл үлээсний дараах сэтгэгдлүүд бүхий л сошиал сувгаар яригдаж эхэллээ. Ихэнх нь хэрэглэгч нь байсан бөгөөд ажиллаж байсан гэх иргэн "Би зуны амралтаараа ажиллаад өглөө 06 цагаас очоод их орой тардаг байсан. Нэг цагаан хувцас малгай өгөөд ажиллуулсан. Еэвэнгийн хийдэг хэсэгт ажилладаг байлаа. Өнөөдөр хийсэн бүтээгдэхүүнээ 3-7 хоногийн дараа хийсэн гэж тэмдэглэдэг байсан. Жишээ нь 2025 оны 12/01-нд үйлдвэрлэсэнээ 12/07 гэж хийсэн гэсэн тэмдэглэгээ бичээд тавиад байдаг. Би өөр хэсэг рүү орж үзээгүй зав ч гардаггүй байсан. Тэгээд 14 хоног ажиллаад гарлаа гэсэн чинь хувцас чинь 14 хоногийн цалинтай чинь тэнцэх үнэтэй гээд хөлс өгөөгүй, гомдоод баахан уйлж билээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Өгөөж хэдийнээ хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж, стандарт мөрддөггүй чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон гэлтэй. Иргэдийн сэтгэгдлээс зах цухаас нь хүргэж байна.













Зочин · 6 минутын өмнө
BOOWN DOLOOMR URN SHINEGENE AMSI80955877TSAGR SADARLD
Зочин · 9 минутын өмнө
BOOB XXN BOOW VNZN GOE DYRTAI DOLOOGD80955877TOMSGN XELEERE XUSMEER DOLOON