З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал дахин хойшлогдлоо
32 минутын өмнө

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийн шүүх хурал лхагва гарагт боллоо.
Тухайлбал, /2025-12-03/-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм. Шүүх хуралд улсын яллагч Ч.Батзориг, Б.Энх-Эрдэнэ нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Д.Батсүх, Б.Оюунбилэг, Д.Алтансүх нар оролцсон. Гэсэн ч шүүгдэгч З.Энхболдын өмгөөлөгч хойшлуулж өгөхийг хүссэнээр шүүх хурал дахин хойшлогдолоо. Ингэснээр уг хоёр этгээдэд холбогдох шүүх хурал долоо дахь удаагаа ийн товлогдов.
Эл хэргийг эргэн сануулахад, тэдний хэргийг өнгөрсөн 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүж, анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэгт холбогдогч нарт авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан юм.
Холбогдсон хэргийн зүйл анги- Эрүүгийн хуулийн 22.1-3
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.







Зочин · 25 минутын өмнө
2ERD XUCHINDUULI ANUSDI80955877AL SEXSDI