Иргэдийг цэвэр агаарт алхах, амрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Х:23 Сүхбаатарын талбай – Маршал таун – Скай ресорт чиглэлд өдөр бүр нэмэлт автобус үйлчилдэг боллоо.

Уг нэмэлт чиглэлийн автобус өчигдрөөс /2025.12.06/ эхлэн хөдөлгөөнд гарч байгаа бөгөөд зорчих төлбөр нь:

  • Том хүн – 1,000 төгрөг

  • Хүүхэд – 200 төгрөг

Иргэд энэхүү чиглэлийн автобусаар хотын төвөөс Скай ресорт хүртэл шууд зорчих боломжтой юм.