Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Д.Саяннямбуу нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.
Тухайн залууст холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, цагдаагийн байгууллагаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн сард прокурорт шилжүүлж байв.
Прокурорын байгууллага тухайн хэргийг хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал прокурорын байгууллагаас Б.Амарсайхан, Д.Саяннямбуу, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойдэл нарт эрүүгийн хуулийн 20.16-1, 11.6-1, 11.4-2.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн аж.
Одоогоор уг хэргийн шүүх хурал хэзээ эхлэх тодорхойгүй байгаа бөгөөд хохирогч гэх Д.Саяннямбууд эрүүгийн хуулийн 11.6.1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ.
Харин Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойдэл нарт эрүүгийн хуулийн 20.16.1 буюу олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.







Зочин · 1 цагийн өмнө
SEXSEER TOGLI80955877 UILCHLI
Зочин · 1 цагийн өмнө
ANUSDI BOOW XXI BOOW DOLOOJ TSENGEJ SEXSDEED AL SEKSEER ERCHUUD ZALYYGN ANUSN NUXN XELEERE LAW DOLOON TAWIYYLI80955877