ГИХГ: Долоон байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2 цагийн өмнө

Гадаадын Иргэн, Харьяатын Газар(ГИХГ) нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Энэ хүрээнд “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын дагуу дараах долоон байгууллагад олгосон Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов.
Үүнд:
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төвтэй "ӨМӨЗО-ны Баяннуур хотын худалдааг дэмжих хороо" /РД: 9917969/
- Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй "Азийн соёл хөгжлийн институт" /РД:9917969/
- Америкийн Нэгдсэн Улсад төвтэй "Ворлд лернинг" /РД:1033425/
- Оросын Холбооны Улсад төвтэй "Бид самбогийнхон" /РД:9918043/
- Бүгд Найрамдах Солонгос Улсад төвтэй " Олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны сүлжээ" /РД:9918035/
- Америкийн Нэгдсэн Улсад төвтэй "Friends of Mongolia" /РД:9918116/
- Оросын Холбооны Улсад төвтэй "Армийн гардан тулааны биеийн тамир, спортын холбоо" ТББ РД:9939016







Зочин · 1 цагийн өмнө
BIEE UNELELN BOOW XXI BOOW DOLOOJ80955877