Узбекстан улсын Ташкент хотноо 2026 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 7-ны хооронд зохион байгуулагдсан Гар барилдааны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн-д Монголын пара гар барилдааны шигшээ баг амжилттай оролцлоо.

Тус тэмцээнд пара гар барилдааны төрөлд манай улсаас 4 тамирчин оролцож, бүгд медаль хүртсэн бахархам амжилтыг үзүүлэв.

Тодруулбал:

 Ц.Хүслэн – 90 кг жинд хос алтан медаль

 М.Төгсболд – 55 кг жинд мөнгөн медаль

 О.Есүхэй – +90 кг жинд 1 мөнгө, 2 хүрэл медаль

 Б.Намуундөл – 80 кг жинд хүрэл медаль

Ингэснээр Монголын баг нийт 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлснээ баталлаа.

Манай пара тамирчдын энэхүү амжилт нь гар барилдааны спортоор хичээллэгч залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урам зориг өгсөн чухал үйл явдал боллоо.