Маргааш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр цасаар шуурна
2 цагийн өмнө

Маргааш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр цас орж, цасан шуурган шууран ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хоёрдугаар сарын 7-нд нутгийн баруун хагаст, 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч сулрах юм байна.
2026 оны 02-р сарын 06-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 06-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр,
- 09-нд Алтайн өвөр говиор цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
6, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -27...-32 градус,
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -20...-25 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус,
- бусад нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.






